Шинэ төрлийн коронавирусийн халдвараар АНУ, Бразил, Энэтхэг улсууд тэргүүлж буй бөгөөд цар тахлын улмаас дэлхий даяар амиа алдсан хүний тоо 800 мянга давлаа хэмээн өнгөрсөн Бямба гариг (2020.08.22)-т Reuters агентлаг мэдээлэв.
Өнгөрч буй долоо хоногийн Баасан гаригт “Covid-19”-ийн улмаас 24 цаг тутамд дунджаар 5,900 хүн нас баржээ. Энэ нь нэг цагт 246 хүн буюу 15 секунд тутамд нэг хүн шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас амиа алдаж байна гэсэн үг юм.
АНУ-д “Covid-19“-ийн улмаас амиа алдагсдын тоо 170,000 давсан нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болов. Тус улсын зарим сургуулиуд, их дээд сургуулиудын хичээл эхэлсэн ч зарим газарт коронавирусийн халдварын тоо буурахгүй байгаа тул зөвхөн онлайн сургалтад шилжжээ.
Дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улсад коронавирусийн халдвараар хоёр сая гаруй хүн өвчилж, нас барсан хүний тоо 50 мянга давсан байна.
Наймдугаар сарын 8-ны өдөр Бразилд "Covid-19"-ийн улмаас амиа алдсан хүний тоо 100 мянга давжээ. Тус улсын ихэнх хотуудын дэлгүүр, хоолны газрууд үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-08-23 49.0.212.4
Уг нь xужаагаас ганц хоёр сая хүн чад хийчвэл зүгээр л байгаа юм даа. Xужаад бол ганц хоёр сая хүн юу ч биш
Зочин 2020-08-23 202.126.90.96
Баасан гарагт 24 цаг тутамд гэдэг чинь юу гэсэн үг вэ, нэг хоног хэдэн цагтай вэ?!