АНУ ОХУ-д хайртай тагнуулчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.23-нд нийтлэгдсэн

АНУ ОХУ-д хайртай тагнуулчийг баривчилжээ

АНУ ОХУ-д хайртай тагнуулчийг баривчилжээ

АНУ Армийн тусгай хүчний офицер асан Питер Деббинсийг Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчилжээ. Тэрбээр бараг 15 жилийн турш ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын амжилтнуудад мэдээлэл дамжуулж байсан аж. Түүгээр ч зогсохгүй Деббинс ОХУ-д хайртай учраас Москватай хамтарч ажиллаж байснаа хэлээд, Оросын тал мөнгө санал болгосон гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Түүнийг бүх насаараа хоригдох ял хүлээж буй юм байна.

Эдүгээ 45 настай, тэтгэвэрт гарсан Деббинс АНУ-ын армийн тусгай хүчинд алба хаасан нэгэн аж. АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн 17 хуудас бүхий мэдүүлгээр Деббинс анх 1994 онд 19 настайдаа Орост очсон байна. Тэрбээр Челябинскт суралцаж байхдаа ирээдүйн эхнэр, Оросын цэргийн офицерын охинтой танилцжээ.

1996 онд америк эр анх удаа Челябинск хотод Оросын тагнуулын ажилтнуудтай уулзсан байна. Тэд түүнд "Икар Лесников" гэсэн нэр өгч, "Оросын талд үйлчлэхийг хүсч байна" гэсэн мэдүүлэг өгөхийг шаарджээ. Тухайн үед Деббинс их сургуулийн төгсөх ангид суралцаж байсан аж.

Деббинс нь Виржиниа мужаас гаралтай. 1997 онд Миннесотагийн их сургууль төгссөн бөгөөд нөөцийн офицеруудын сургалтад хамрагджээ. Тэрбээр 1998-2005 онуудад алба хаасан байна. Деббинс химийн цэрэгт дэслэгчээр, үргэлжлүүлэн "Ногоон малгайтнууд" элит цэргүүдийн ахлагчаар ажиллаж байжээ.

Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Деббинс өөрийн итгэл үнэмшлээрээ Орост мэдээлэл дамжуулдаг байжээ. 2000 онд тэрбээр "Би Орост хайртай, бас түүнд үнэнч" гэж хэлж байсан удаатай аж. 2003 онд болсон уулзалт дээр шагнал богон мөнгөний оронд түүнд нэг шил коньяк, Оросын цэргийн дүрэмт хувцас бэлэглэжээ.

Түүнийг 1996-2011 оны хооронд Оросын цэргийн тагнуулын газарт ажилласан, Орос руу тогтмол айлчлахдаа Цэргийн тагнуулын газрын ажилтнуудтай цэргийн нууц мэдээлэл хуваалцдаг байсан гэсэн үндэслэлээр буруутган баривчилжээ.

2005 оны сүүлээр Деббинс Азербайжан дахь АНУ-ын армийн тусгай хүчний тушаалаас чөлөөлөгдөж, армиа орхисон байна. Дараагийн таван жилд нь тэрбээр нөөцийн офицер байсан боловч Оросын тагнуулын ажилтнуудтай уулзаж, АНУ-ын цэргийн талаар мэдээлэл өгч байжээ.

Деббинс оросуудад Азербайжан, Гүрж дэх тусгай албаны хүчний үүрэг даалгавар, үйл ажиллагааны талаарх нууц мэдээллийг өгсөн байна. Мөн тэрээр ирээдүйд Оросын тагнуулын албанд элсэж магадгүй гэж үзэж байсан хуучин нөхдийнхөө нэрийг ч илчилжээ.

Эх сурвалж: THE GUARDIANS, MILITARY TIMES
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж