Ч.Хүрэлбаатар үнэнд гүйцэгдэж, Төв банкны удирдлага “барьц алдав" | News.MN

Ч.Хүрэлбаатар үнэнд гүйцэгдэж, Төв банкны удирдлага “барьц алдав"

Ч.Хүрэлбаатар үнэнд гүйцэгдэж, Төв банкны удирдлага “барьц алдав"

Ч.Хүрэлбаатар үнэнд гүйцэгдэж, Төв банкны удирдлага “барьц алдав"

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монгол оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, улс төрийн үйл явдлууд ар араасаа хөвөрсөн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудад багтлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас иргэд төсвийн тодотгол хийх асуудалд юуны түрүүнд гол анхаарлаа хандуулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зургаан сарын өмнө “Яасан ч тодотгохгүй” хэмээн гүрийж байсан бол энэ удаагийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төсвийг тодотгох зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Монгол Улсын 2020 оны төсвийг 65 суудалтай эрх баригч нам 2019 онд баталсан төсвөөсөө 2 их наяад 303.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан нь урд өмнө хэзээ ч байгаагүй үлэмж их хэмжээ юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсээр 2020 онд 11.7 их наяд төгрөгийн орлоготой, 13.8 их наяд төгрөгийн зарлагатай байхаар төсөв баталсан. Өнөөдрийн байдлаар орлого 1.2 их наяд төгрөгөөр алдагдсан. Жилийн эцэст бараг 3 их наяд төгрөг болно гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлж буй.

Эрүүл мэндтэй холбоотой зардал дээр 120 тэрбум төгрөг нэмж, олон татварыг багасганаас болж зардал нь 15 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгосноор 300 гаруй тэрбум төгрөгийн зарлага гарах ажээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн алдагдал гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьд хүрчээ. Төсвийн хүрээний мэдэгдлээс харахад энэ оны төсөв 4.3 их наяд буюу ДНБ-ий 12.2 хувьтай тэнцэх нь. Ийм байдалтай 2020 оны төсвийг баталвал манай улсын зээлжих зэрэглэл, валютын ханш, хөрөнгө оруулалт гээд бүх зүйл урвуугаар эргэхийг эдийн засагчид анхааруулж байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл багтсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар (2020.08.20) дээрх тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Уг стратегид зээлийн хүүг дөрвөн чиглэлээр бууруулахаар төлөвлөжээ.

Тогтоолын төсөл санаачлагчдын мэдээлснээр, авч буй арга хэмжээний хүрээнд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурах, дөрвөн жилийн хугацаанд 4 хувиар буурч, 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авагдах аж. Зээлийн хүүг бууруулах энэ удаагийн стратегийн ач холбогдол нь Монголбанк болон Банкны холбоотой хамтран боловсруулсан явдал хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолсон юм.

Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзжээ.

Монголбанк, Монголын банкуудын холбооныхон яаран сандран мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татав. Учир нь Аудитын ерөнхий газрын орлогч дарга О.Тэнгис Монгол Улсын арилжааны банкуудаас хоёр том банк дампуурах эрсдэлтэй байгаа талаар мэдээлсэн нь тэднийг “барьц алдуулсан” гэхэд болно.

Нийгмийн даатгалын сангийн 484.3 тэрбум төгрөг Улаанбаатар, Голомт, Капитал, Капитрон, Төрийн банк, Үндэсний хөрөнгө оруулалт, Хаан, Чингис, Кредит, Худалдаа хөгжлийн банкуудад байршиж буй. Гэтэл Аудитын ерөнхий газрын орлогч О.Тэнгис мэдээлэл хийх үеэрээ энэ мөнгөнөөс эрсдэлтэй хоёр банкинд буй мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал банкны түүх давтагдана гэж анхааруулсан юм.

Тус банкны үйл ажиллагаа доголдсон тухай мэдээллийг эдийн засагчид оны эхнээс л өгч байв. Тодруулбал, “Чингис хаан” банк 2019 оны нэгдүгээр улиралд Төв банкинд “төлбөр гүйцэтгэх чадвартай” гэж худал тайлагнасны улмаас харилцагчид мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банкинд байршуулж, өнөөдөр хохирогч болоод байгаа тухайгаа энэ сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Хохирогчдын мэдээлж буйгаар байдал бишдсэнийг Монголбанк хүлээн зөвшөөрч, тус банкинд хянан шалгагч ажиллуулж эхэлсэн байна.

Чингис хаан банкны 2020 оны нэгдүгээр улирлын тайлангаас харвал нийт хөрөнгө нь 372.1 тэрбум төгрөг, өр төлбөр нь 360.8 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт олгосон зээл нь 254.9 тэрбум төгрөг байна. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ 39 тэрбум төгрөгт хүрчээ. Анхаарал хандуулахуйц, асуудал дагуулсан зээлийн хэмжээ 1.2 тэрбум төгрөг байгаа аж. Энэ бүхэн Чингис хаан банкны үйл ажиллагаа доголдож, хэвийн бус болсныг илтгэж байгаа юм.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийхдээ “Монголын банкны салбарт 35 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа чухал салбар. Монголын системийн нөлөө бүхий таван том банкны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа. Болчимгүй мэдээллээс болж банкны салбар доргих магадлалтай. Бид бүгдийг хяналтдаа байлгаж байгаа” хэмээн мэдэгдэв.

Өнгөрч буй долоо хоногт Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад оруулсан нэмэлт өөрчлөлт асуудал болон “босч” ирэв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан 6.1, 6.2 заалт нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний аюулгүй байдлыг хөндөхөөр байх тул эргэж харахыг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн зарим нам, хөдөлгөөнөөс шаардсаар ирсэн. Гэвч “байгалийн баялаг төрийн нийтийн өмч” гэсэн уг өөрчлөлт Ажлын хэсэг, хэлэлцүүлгийн шат, УИХ-ын чуулганаар хэвээр батлагдсан. Үүний дараа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас эрсдэлтэй заалтыг даруй засч залруулах ёстой гэсэн шаардлагыг дэвшүүлж ирсэн. Иймд УИХ-ын Тамгын газраас “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг хийв. УИХ-ын гишүүд, хуульч, судлаач, иргэд, улс төрийн намуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцсон.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ыг тарах ёстой хэмээн “попроод” амжив. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Ерөнхийлөгчийн талаас зөвшилцөх Ажлын хэсэгт орж ирж, тэр яриад байгаа 6.2 дахь заалтыг оруулж ирсэн. Үүнийг УИХ баталсан хэмээн “гэмтэн”-ийг илчилсэн юм.

МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан “1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ дээр хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй байсан боловч 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн. Энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан.

Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно” хэмээн тайлбарласан юм.

Энэ долоо хоногт Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалдаа "жинхэлж", тамгаа гардаж авав. Энэ сарын 14-ний өдөр болсон Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгосон. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хуралд оролцсон нийт гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар ялалт байгуулж, Монголын үндэсний олимпийн хороог удирдахаар болсон. Тэрбээр наймдугаар сарын 17-ны өдөр Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны тамга гардуулах ёслол зохион байгуулагдав.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг нь гардуулж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

Энэ долоо хоногт шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүх хуралдааны явцад буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б. Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ний өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.

Өнгөрсөн долоо хоногт, хүний аминд хүрсэн гэмт этгээд давж заалдаж, түүний эдлэх ёстой ялаас хоёр жил хассан шүүхийн шийдвэр иргэдийг “шок”-нд оруулсан юм. ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авч, хувьдаа завшсан гэмт этгээдүүд хоёрхон жилийн ял авч байхад хүн алсан, мөнгөтэй хүн шүүхэд яаж ч нөлөөлж болдог цаг бололтой.

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын: “…шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Өнгөрч буй долоо хоногийн хамгийн гэгээн мэдээ “Зэрлэгүүдийг хүлээхүй” уран сайхны киноны нээлтийн ёслолын тухай мэдээ байлаа. "Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны Монгол дахь нээлтийн ёслол “Зайсан хилл” цогцолборын “Prime Cineplex” кинотеатрт “Холливудад гаргасан зам мөрөөр нь олон уран бүтээлч явах болтугай” гэсэн сайхан ерөөлтэй эхэлсэн.

Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч, монголчууддаа толилуулж буй юм. Тус продакшныг үүсгэн байгуулсан жүжигчин Б.Ганчимэг, түүний ах продюсер Б.Гантулга, найруулагч Б.Гарамханд нар энэхүү кинонд монгол хэлийг санал болгож батлуулснаар монгол жүжигчид маань эх хэлээрээ, харин Оскарын шагналт жүжигчин монголоор ярихыг сонсох боломж тохиов.

Өмнөд Африкийн зохиолч Жон Максвелл Кутсигийн Нобелийн шагналт “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаар бүтээсэн энэхүү кинонд Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон, Оскарын шагналт жүжигчин Марк Райланс нартай хамтран тоглосон жүжигчин, модель Б.Ганчимэг гол дүрийн уугуул эмэгтэйн дүрийг бүтээхийн зэрэгцээ монгол жүжигчдээ мөн уг бүтээлд тоглуулах гүүр болсон нь бахаршуутай. Тус киноны туслах дүрүүдэд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ болон Монголын хэд хэдэн уран бүтээлчид ажилласан байна.

Манай улсын хувьд коронавирусийн цар тахлын нийт батлагдсан тохиолдол 298 болсон ч 96.6 хувь нь эдгэрч гарсан сайхан мэдээтэй долоо хоног өнгөрлөө. Цар тахлын тархалттай холбоотойгоор Улсын онцгой комиссын долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн, 3500 орчим иргэнээ татаж авахаар шийдвэрлэсэн. УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонгконг руу, 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэсэн. Дээрх гурван нэмэлт нислэгээр  590 орчим иргэн эх орондоо ирэх юм.

Наймдугаар сарын 20-ны өдөр Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн билээ. Хонгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирэв.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 21-ний  өглөө   08:15 цагт Улаанбаатарт газардсан.  Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирсэн юм. Наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарлав. Харин наймдугаар сарын 20-ны өдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-23 49.0.212.4

Монгол банк бол угаасаа банк дампуурцан байгааг ч тас нуугаад нийтэд хэлэхгүй нь ойлгомжтой. Харин Ганнамын гурван орон сууц маань үнэнд гүйцэгдлээ дээ

Avatar

иргэн 2020-08-23 139.5.218.105

Танай сайт бол иргэнд ялгавартай эзэндээ үйлчилдэг хэрэгслэл нь илт байна шүү.

Avatar

би 2020-08-23 139.5.218.105

Хүрэлбаатарын зөв Оруулаарай.

Avatar

Зочин 2020-08-23 64.119.19.104

shuuh togtoltsoog buren shinechileh heregtei bna.

Avatar

Зочин 2020-08-23 202.126.90.144

Хотгор шанага Хүрэлбаатарыг яаралтай огцруулахгүй бол МЖ ын санхүү элгээрээ хэвилээ, долларын ханш 1997 төг баысныг энэ нөхөр 4 жилийн дотор 2900 төг болголоо?

Avatar

ХОТГОР ШАНГА 2020-08-23 202.126.89.113

ХОТГОР ШАНАГА ТИЙМ Л МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ХҮН ҮҮ. . БИД ЯДУУ ЗЭЭЛИЙН ХҮҮД ДАРЛУУЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ МЭТ Д ХАМААТАЙ ШҮҮ

Avatar

Чой 2020-08-23 139.5.217.94

МАН ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЗАСГАА СОЛИХГҮЙ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ЗҮТГЭХ АВААС МОНГОЛ ОРОН БУЦАЖ СЭХНЭ ӨНДИЙНӨ ГЭХЭД МАШ ХЭЦҮҮ БОЛЛОО. ЗГ-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД ХҮҮК ГЭДЭГ ХҮН ЭРДЭНЭТЭД ШОУ pr- АА ХИЙСЭЭР Л ЯВНА. ЗАНДАНШАТАР НЬ Э/З- Ч ЮМ АСУУДАЛД АРАЙ УЛ СУУРЬТАЙ ХАНДАХ БАЙХ . Б. БАТТӨМӨР САНГИЙН САЙД БОЛОХ ХЭРЭГТЭЙ,

Avatar

Irgen 2020-08-23 70.181.124.42

Hyrelbaatariig yaraltai sailuulah heregtei .ulsiin sanhyy syiryylsen shiitgel onooh herevtei

Avatar

Зочин 2020-08-23 202.21.108.230

Хүрэлсүхийн Засгийн газрыг яаралтай огцруулахгүй бол үр дагаварыг нь Монголчууд дийлэхгүй ноцтой нөхцөл байдал үүслээ.

Avatar

Ч 2020-08-23 103.229.120.197

Харин ч сүүлийн 30 жилд боломжийн ажиллаж буй ЗГ. Ямар ч гэсэн шударга ёсыг харуулж эхэлсэн, 2012-2016 онд эдийн засгийг элгээр нь хэвтүүлснийг босгосон, 2008 оны 7-р сарын 1-ний өдөр дарвагар Уруулт, Элбэгдорж гэх нөхдүүд үймээн самуун дэгдээж 5 хүн амь насаа алдсан, АН, МАН-ын Улсын хөрөнгийг идэж уусан нөхдүүд шийтгэж эхлсэн, УБ хотын утаа буурсан….. маш олон ажил хөдөлсөн. Асуудалд орсон, орж буй нөхдүүд хайшаа зугтаахаа мэдэхгүй, үймээн самуун дэгдээж өөрсдөө мултрах, улсын хөрөнгийг …

Avatar

Зочин 2020-08-23 202.179.27.150

Оросуудын Чингис хааны их хүүнд хууртагдсан буриадууд алиагаа алдаж байна.

Avatar

Bat 2020-08-23 107.218.48.92

Mahbal arai baga yal avchee Jenkod dolignoson bololtoi shyygchid ee gej urvaach gedeg ni

Avatar

Уншигч 2020-08-23 103.229.122.87

Ардаа арабын баяны хөргийг залчихсан зогсож байдаг гэнээ

Avatar

zochin 2020-08-23 150.129.143.4

YUM MEDEJ BAYJ KHUTSAJ BAY , ORK MINI , AZIIN OLIMPIIN KHOROONY DARGYN KHURUG BAYNA , ORKOO b** GAYKHUUL

Avatar

/*-*/ 2020-08-23 49.0.212.4

"Оорк гэдгээрээ бүү гайхуулж бай" гэдэг чинь зөв л дөө. Гэхдээ л яах аргагүй арабын нефтийн олигархи феодалын стиль имиж яалт ч үгүй харагдаад л байх юм

Avatar

Irgen 2020-08-23 103.10.23.201

Chingis samurai geed 400 garyu uriin bichig vldeegeed yawsan gesan ardchilal nertei hylgaichid harin ter uriig ni darah geed zowj hvnd achaa vvreed bga bishvv

Avatar

Irgen 2020-08-23 103.10.23.201

Hvrelsuhiin za ga hvnd achaag vvrch bga corono ediin zasag geed irgedee tatan awch bna. ……..harin busad ylsiig har ldaa olon mungan hvn vhej bna tegeed udur bolgon terorist bolj bna ulsgulun talh ch oldohoo bolison mgl diwaajin shig bna ene bol za ga sain ajilsan bolohoor ……..ardchilalaa bitgi negniigee harluul gvtgeeg hereggvi ………ta nar 2012. 2016 onuuddaa mgliig elegeer ni hewtvvlsen shv

Avatar

Irgen 2020-08-23 103.10.23.201

Hvrelsuh 2017 ond garch ireed sain ajilsan ardchulsan namiin uriig darah gej zowj bna battulga odoo boltol hulgaichyydaa umguulj hamgaalaad bgaag gaihaj bna buruugaa mand bitgii chiheed bai ed nar maani achaanii hvndiig vvreed yawj bna bi bol nam bus bi maniig umuureegvi anig muulaagvii shvv gehdee hen ni hen be gedegiig medne ard mvmen teneg bisn snv odo boltol samurai chinges bondiin ur tawisan ardchilsan namiin hulgaichyydad hariytslaga tootsohgvi bnaaa………

2 1
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж