АНУ-ын Калифорни муж түймэрт автжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын Калифорни муж түймэрт автжээ

АНУ-ын Калифорни муж түймэрт автжээ

АНУ-ын Калифорни мужид ой хээрийн түймрийн улмаас 175 мянга гаруй оршн суугчийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Одоогоор гал түймэртэй тэмцэхэд 12 мянга гаруй гал сөнөөгчдийг дайчилж, олон мянган машин, 241 бульдозер, 88 нисдэг тэрэг, ус цацах системтэй 24 нисэх онгоцыг дайчлан ажиллаж байгаа ч хүчин мөхөсдөж байгаа аж. Тиймээс тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Австрали болон Канад болон бусад улсуудаас тусламж хүссэн байна.

Калифорни мужид одоогийн байдлаар 560 гаруй газар түймэр голомтлон асч байгаа бөгөөд олон мянган га талбай түймэрт өртөөд байна. Мөн суурьшлын бүс рүү түймэр тэлэн асч байгаагаас олон зуун барилга байгууламж түймэрт шатжээ.

Тус мужийн хувьд АНУ-ын мужуудаас коронавирусийн цар тахалд хамгийн их өртсөн мужуудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар 650 мянга гаруй хүн халдвар аваад байгаа нь иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг удаашруулж байна. Иргэд ч түр хоргодох байранд олноор нь байрлуулж буйг шүүмжлэн, халдвар авахаас айсан хүмүүс хоргодох байранд орохоос татгалзаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж