ДЭМБ: Цар тахал 2 жилийн дотор арилах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.08.22-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Цар тахал 2 жилийн дотор арилах боломжтой

ДЭМБ: Цар тахал 2 жилийн дотор арилах боломжтой

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдөр /2020.08.21/ Женев хотод болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр Covid-19 цар тахал хоёр жилийн дотор дуусах магадлалтай талаар ярьжээ.

Тэрбээр “1918 онд дэлхий даяар тархсан Испани ханиад хоёр жил үргэлжилсэн  байдаг. Гэхдээ илүү хэлхээ холбоотой болсон орчин үед вирус маш хурдан тархах нь мэдээж. Нөгөө талаас орчин үед техник технологи, шинжлэх ухаан өндөр хөгжсөн учир бид вирусийг үүнээс богино хугацаанд ч дарах боломжтой. Үүний тулд бид илүү нэгдмэл байх хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.

Испани ханиадны улмаас доод тал нь 50 сая хүн нас барсан гэх тооцоолол байдаг бол коронавирусийн улмаас хагас жилийн дотор 800 мянган хүн нас барж, 22,7 сая хүн уг өвчнөөр өвчлөөд байна. Цар тахлыг амжилттай дарж чадсан гэгдэж байсан зарим улс оронд тахлын хоёр дахь давалгаа аль хэдийн эхлээд байгаа бол АНУ зэрэг халдвар хамгийн их тархсан улс орнуудад нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж