Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэлийг гурван сарынхаар бэлтгэнэ | News.MN

Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэлийг гурван сарынхаар бэлтгэнэ

Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэлийг гурван сарынхаар бэлтгэнэ

Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэлийг гурван сарынхаар бэлтгэнэ

Энэ жил буюу 2020-2021 оны хичээлийн жилд 310 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байсан ч хоёр настнуудыг буюу 77 мянга гаруйг нь цэцэрлэгт хамруулахгүй. Мөн гурав болон дөрвөн настнуудын 60 хувь, таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар болсон.

Цэцэрлэгийн хүрэлцээнээс шалтгаалаад өнгөрсөн жил цэцэрлэгийн насны хүүхдийн 84.2 хувийг цэцэрлэгт хамруулж байжээ. Харин энэ жил хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн сул орон тоог ашиглан 5087 хүүхдийг төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар хамруулах мөн анги танхимын хүрэлцээгүй цэцэрлэгийн ойролцоох барилгуудыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах юм байна.

Covid-19-тэй холбоотойгоор цэцэрлэгийн орчинд дараах журмыг мөрдөх юм.

  • Нэг бүлэгт 20-25 хүүхэд байна
  • Цэцэрлэгүүд ажлын тав хоног ажиллана.
  • Эцэг эхчүүд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх
  • Гэр цэцэрлэгийн хооронд амны хаалт байнга хэрэглэх.
  • Цэцэрлэгийн анги танхимд хүүхдүүд амны хаалт хэрэглэхгүй.
  • Анги руу ороход нь халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгана.
  • Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний гурван сарынхаар бэлтгэнэ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-22 43.242.243.248

Асар их мөнгө олдог хувин сургуулиудад яахаараа түмний хүүхдийн боломжоос хумсалж үйл ажиллагааны зардал өгдөг юм бэ? Үүнийг таслан зогсоож урь нв ийм шийдвэр гаргасан албан тушаалтаныг шалга

Avatar

Зочин 2020-08-22 66.181.188.170

Хувийн сургуулиуд дураараа мөнгө гуйж байнаштээ,нэг сар юмуу улирлаар гэсэн яасан вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж