Иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт явуулахад хортон шавьжаар бохирдсон хасарваань жимс борлуулж байсныг илрүүлжээ. Байцаагчид өнгөрсөн лхагва гаригт Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуунд шавьжтай /амьд / хасарваань жимс борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдсон байна. Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Р.ДУЛАМ
Зочин 2020-08-22 182.160.32.41
хилээр орж ирэхэд нь шалгадаггүй юмуу
хуа линь 2020-08-22 202.9.46.210
Нямдорж Алтангийн өмдийг шувтлаад цээжин дээр нь с байхаар маш их гайхаж цочиж унах шахсан гэдэг.
Зочин 2020-08-22 49.0.212.4
Нямдоржийн Алтангийн Алтжин-Бөмбөгөр үү?
/*-*/ 2020-08-22 49.0.212.4
Шавж биш ""шавьж" гэч бич хүүхээ!
Зочин 2020-08-22 202.55.188.38
Ховд хэлний төрийн зөвлөлөөс гаргасан журмын дагуу бичсэн байна. Энэ бичлэг Баянхонгор хэлний зөвлөл байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Зочин 2020-08-22 202.9.47.9
Монголд зарагдаж баЙГАА бүх жимс ХОР
МХ ажлаа хийх хэрэгтэй шүү, иргэдээс гомдол ирэхийг хүлээгээд хэвтдэг сонин газар та нар ажлаа хийдэг бол ийм зүйл хилээр орохгүй шд 2020-08-22 202.9.46.252
Ижил сортын хасарваань жимсийг бүх зах, дэлгүүрийн лангуунд зарж байгаа шалгах хэрэгтэй.
Зочин 2020-08-22 83.20.231.208
Zims nogoog sain ugaaz ideh heregtei
Зочин 2020-08-22 103.229.178.26
энэ балиар юмыг нь хичнээн хүн мэдэхгүй авч идсэн бол ?????? :((
Зочин 2020-08-22 202.21.108.32
Бохир чанаргүй зүйл зарсан 1557 тоот лангууны эрхийг хас.!Бусдад сургамж болог.🎃🤪👮🏻♂️
Зочин 2020-08-22 202.21.108.230
Хортон шавьжтай бол байгалийн цэвэр бүтээгдхүүн, огт шавьж үүрлэхгүй, идэхгүй бол химийн хороор цацсан, GMO гэсэн үг
Зочин 2020-08-22 202.126.88.207
Устгахаас өмнө очоод аваад идчихээч
Зочин 2020-08-22 202.55.188.38
Ямар шавьж вэ? Жоом уу? Өт хорхой бол одоо захын жимсэнд л цохиж яваа даа. Байгалийн юм чинь. Ямар засаг, их хуралд үүрлэсэн ждүчид биш дээ. Айхтар сүржигнэх хэрэг байна уу?
Od 2020-08-22 182.160.38.197
Shunaliin tulam chini medsen ch medeegui tsarailaad l zarj bgaa l doo