“Алтжин”-д хортон шавжтай жимс зарж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.22-нд нийтлэгдсэн

“Алтжин”-д хортон шавжтай жимс зарж байжээ

“Алтжин”-д хортон шавжтай жимс зарж байжээ

Иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт явуулахад хортон шавьжаар бохирдсон хасарваань жимс борлуулж байсныг илрүүлжээ. Байцаагчид өнгөрсөн лхагва гаригт Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуунд шавьжтай /амьд / хасарваань жимс борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдсон байна. Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж