Алексей Навальныйг тусгай онгоцоор Герман руу шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.22-нд нийтлэгдсэн

Алексей Навальныйг тусгай онгоцоор Герман руу шилжүүллээ

Алексей Навальныйг тусгай онгоцоор Герман руу шилжүүллээ

Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйн биеийн байдал өчигдөр (2020.08.20) гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлсэн билээ. Түүнийг хордуулсан байж магадгүй гэж үзэж байгаа ба Сибириэс Москва руу буцах замдаа гэнэт бие нь муудсан учир онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм.

Тэрбээр тухайн өдөр ганц аяга цайнаас өөр юу ч ууж, идээгүй учир хордуулсан хэмээн үзэж байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдсэн байна. Түүнчлэн Омск хот нь эмнэлгийн тоног төхөөрөмж тааруу байгаа тухай ч ярьжээ.

Үүний дараа гадаадын улс орнууд Навальныйн биеийн байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн ба Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгдсэн бол Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц ОХУ руу илгээсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2020.08.22/ ухаангүй байгаа Алексей Навальныйг Герман руу аваачиж эмчлэхээр Сибирээс тусгай онгоц хөөрчээ.

Эхэндээ Омск хотын эмч нар түүний биеийн байдал нислэгийн уртыг даахааргүй хүнд байгаа тухай мэдэгдэж байсан ч өчигдрөөс биеийн байдал нь харьцангуй тогтворжсон учир нисэхийг зөвшөөрчээ. Түүний эхнэр Юлия болон хамтрагчид Германы “The Cinema for Peace Foundation” ТББ-ын ажилтнууд Навальныйг Герман руу авч явж байгаа аж. Навальныйг Берлины “Charité” эмнэлэгт эмчлүүлэхээр болжээ.

"Алексей Навальныйн онгоц Берлин рүү ниссэн. Дэмжлэг үзүүлсэн хүн бүрт талархаж байна.  Алексейн амь нас, эрүүл мэндийн төлөөх тэмцэл дөнгөж эхэлж байна” гэж түүний төлөөлөгч Кира Ярмыш бямба гаригийн өглөө /2020.08.22/ твиттертээ жиргэсэн байна.

Хуульч, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный сүүлийн жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины засаглалын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бөгөөд жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байв. Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй асуудал одоо дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж