Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлжээ | News.MN

Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлжээ

Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлжээ

Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлжээ

Туркийн өрөмдлөгийн Фатих хөлөг онгоц Хар тэнгисийн ёроолоос байгалийн хийн  томоохон нөөц илрүүлснийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зарлажээ.

Тус хөлөг нь долдугаар сараас хойш Хар тэнгист хайгуул хийж байгаа ба энэ удаа 320 тэрбум шоо метр хэмжээтэй байгалийн хийн нөөц илрүүлсэн байна. Энэ нь тус улсын түүхэнд байгалийн хийн хамгийн том нөөц илрүүлсэн явдал болж байгаа юм. Уг нөөцийг олборлож эхэлбэл Турк улс нь импортоор эрчим хүч авахаа багасгах ба цаашлаад экспортлогч орон болохыг зорьж байгаа тухай Эрдоган мэдэгдсэн байна.

Тус улс нь хамгийн ойрдоо 2023 он гэхэд дээрх нөөцийг олборлож эхлэх боломжтой гэж Эрдоган мэдэгдсэн ч мэргэжилтнүүд үүнд 10 орчим жил шаардлагатай гэж үзэж байна.

Турк улс нь Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт мөн хайгуулын хөлөг онгоц илгээгээд байгаа ба тус бүс нутгийн нөөцийг эзэмших асуудлаар Грек улстай маргасан хэвээр байгаа юм. Туркийн хөлөг наймдугаар сарын 11-ний өдөр Крит болон Кипр арлуудын дундах усанд хүрсэн бөгөөд Грекийн тал Туркийн ажиллагааг эсэргүүцсээр байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ө 2020-08-22 66.181.181.65

Хөөрхий Крымийг бас Украйн гэчихжээ. Оросууд одоо авна гэвэл салаавч өгнө дөө_

Avatar

Зочин 2020-08-22 103.212.117.188

Путин зүгээр л хуучин хоолойнуудаараа европт хийгээ зарж байхгүй. Шаал дэмий украйны ахан дүүсээ шархлуулж, хоолойгоо хаалгасан юм. Сибирийг нэвт шинэ хоолой тавьж хятад японы, далайн ёроолоор шинэ хоолой тавьж туркын зах зээлд "зөвхөн оросд байдаг" хийгээ зарах гэсээр асар их зардал гаргасан. Гэтэл яг бүтэхийн даваан дээр турк ч, хятад ч татгалзсан. Хий зөвхөн орост байдаггүйг ч бүгд "мэдсэн". Бөөн гарлага. Одоо хаанаас мөнгө олноо. Дахиад тэтгэвэрийн насыг хойшлуулж ард түмнээ дээрэмдэх үү

Avatar

Ovgon 2020-08-22 202.55.188.39

orosiin baigaliin hii turk evropod hereggui boloh ni de fashist orosiin turiivch nimgereh ni dee kkk

Avatar

Зочин 2020-08-22 202.21.124.18

320тэрбум бол Турк улсдаа л том байх, Оросод байгалийн хийн ордуудын нөөцийн хэмжээ нь хэдэн арван их наядаар хэмжигддэг…

Avatar

Зочин 2020-08-22 49.0.212.4

Оросууд булаан авах хэрэгтэй

Avatar

ZOCHIN 2020-08-22 180.150.83.201

BOLGAR L ILUU OIRHON BNADAA..50 .50 .

Avatar

Зочин 2020-08-22 49.0.212.4

Ашгүй ашгүй, даанч их сүжирхээд хүзүү сээрээ холбоод байсын

Avatar

Зочин 2020-08-22 202.21.108.230

Нөгөө талаас нь жилийнхээ бүсэд бусад улсууд нь цооногоо ухаад олборлоод эхлэхээр дайн болж хувирна

Avatar

Po 2020-08-22 202.55.188.43

Оросууд үзнэ дээ

Avatar

Зочин 2020-08-22 73.231.128.120

Болгар, Руиын, Укриан, оросууд булаалдах юм байна

Avatar

Зочин 2020-08-22 202.55.188.43

туркууд ингээд хар тэнгисын маргаанд эргэлтгүй орж бас нэг дайн дэгдэнэ дээ.

Avatar

Зочин 2020-08-22 103.229.122.36

Эр цэргүүд дайн хийж байхгүй бол байлдаж чадахгүй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж