Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.22-нд нийтлэгдсэн

Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлжээ

Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлжээ

Туркийн өрөмдлөгийн Фатих хөлөг онгоц Хар тэнгисийн ёроолоос байгалийн хийн  томоохон нөөц илрүүлснийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зарлажээ.

Тус хөлөг нь долдугаар сараас хойш Хар тэнгист хайгуул хийж байгаа ба энэ удаа 320 тэрбум шоо метр хэмжээтэй байгалийн хийн нөөц илрүүлсэн байна. Энэ нь тус улсын түүхэнд байгалийн хийн хамгийн том нөөц илрүүлсэн явдал болж байгаа юм. Уг нөөцийг олборлож эхэлбэл Турк улс нь импортоор эрчим хүч авахаа багасгах ба цаашлаад экспортлогч орон болохыг зорьж байгаа тухай Эрдоган мэдэгдсэн байна.

Тус улс нь хамгийн ойрдоо 2023 он гэхэд дээрх нөөцийг олборлож эхлэх боломжтой гэж Эрдоган мэдэгдсэн ч мэргэжилтнүүд үүнд 10 орчим жил шаардлагатай гэж үзэж байна.

Турк улс нь Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт мөн хайгуулын хөлөг онгоц илгээгээд байгаа ба тус бүс нутгийн нөөцийг эзэмших асуудлаар Грек улстай маргасан хэвээр байгаа юм. Туркийн хөлөг наймдугаар сарын 11-ний өдөр Крит болон Кипр арлуудын дундах усанд хүрсэн бөгөөд Грекийн тал Туркийн ажиллагааг эсэргүүцсээр байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж