Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2020.08.22-нд нийтлэгдсэн

Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ

Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо орж, сэрүүснэ гэдгийг анхааруулж байна.

Наймдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, наймдугаар сарын 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, наймдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи наймдугаар сарын 24-нд Алтайн салбар уулсаар, наймдугаар сарын 25-нд говь талын нутгаар, наймдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж