БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон, хошууч генерал Т.Бадрал ИЖБ-ээ гардлаа | News.MN

БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон, хошууч генерал Т.Бадрал ИЖБ-ээ гардлаа

БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон, хошууч генерал Т.Бадрал ИЖБ-ээ гардлаа

БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон, хошууч генерал Т.Бадрал ИЖБ-ээ гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллахыг хүсэв.

Тухайлбал, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбаруудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдийг ажил хэрэг болгох, идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн Элчин сайд, хошууч генерал Т.Бадралд хоёр орны харилцааг тогтсон урсгалаар нь бус, шинэ эрч хүч, идэвх санаачилгаар хөтөлж, ЭСЯ-ны дипломатуудын ажлын тодорхой хувийг БНХАУ-ын улс төр, эдийн засгийн тухай судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээг тогтмол, прагматикаар хийхэд анхаарал хандуулахыг захилаа.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-08-21 64.119.26.62

"БНХАУ-ын улс төр, эдийн засгийн талаар тогтмол, прагматик судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээ хийхэд ЭСЯ-ны дипломатуудын ажлын тодорхой хувийг зориулах хэрэгт анхаарлаа хандуулахыг захилаа." Ядахдаа иймэрхүү маягаар засвал яасан юм бэ? Энэ ЕТГ-т бичиг үсгийн чадвартай хүн хэр олон байна вэ? Жинхэнэ модон хэлээр мэдээ бичих юм даа.

Avatar

Зочин 2020-08-21 43.242.243.248

бадралд ямар шагнал өгчихөв өө?

Avatar

Зочин 2020-08-21 202.21.108.230

Танай улсын банкыг оруулж ирэхээр болсоныг Танд баяртайгаар уламжлая энтэр шаагаа биз

Avatar

Зочин 2020-08-21 203.91.115.56

Erunhiilugchiin hamgiin super shiidver generaluudiig elchingeer tomiloh ni mash zuv general boltloo ajilsan hun gedeg bol Mongol turiin hamgiin ih itgej boloh humuus ni gesen ug shuu dee

Avatar

Зочин 2020-08-21 98.7.80.146

Хоёр талдаа генерал, ЭС-тай боллоо доо.

Avatar

Зочин 2020-08-21 83.20.231.208

Hulgaich hulgaichaa tomilloo diplomat mergezilgui helgui durak namaig tolooloh bolzee bi zovshoorohgui shuu

Avatar

Зочин 2020-08-21 103.26.194.116

Хэрэг алга даа,

Avatar

Ахмад дипломатч 2020-08-21 103.26.193.33

Олон улсын харилцааны ямарч туршлага байхгуй, ямарч гадаад хэлний мэдлэг байхгуй хүнийг урд хөршид элчингээр томилж байгаа нь эсвэл, бид урд хөршөө тоохоо больсон, эсвэл нөгөө яриад байдаг "алтан аргамж" "хар хайрцагны бодлого" бүрэн дампуурсны тод илрэл. Ядаж, гадны орны элчингүүдийн дунд ороод дүлий дүмб болоод ганцаараа зосч байх нь ёстой шараа болох нь…Яана даа яана…

Avatar

Зочин 2020-08-21 202.179.21.237

Энэ бол бусдын захиалгаар бичсэн нь тодорхой.

Avatar

Зочин 2020-08-21 66.181.182.112

Хятад бол агуу түүхтэй улс. Гэвч монгол хятадын харилцаанд мэргэшсэн мянга мянган дипломатуудын хэмжээнд ажиллах шаардлага байгаа. Монгол хятадад мэргэн ухаантай элчин томилж илгээх нь алсдаа зөв байх учиртай.

Avatar

Зочин 2020-08-21 66.181.176.63

тийм байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж