“Алсыг харъя” Чухаг-2 хотхон

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

“Алсыг харъя” Чухаг-2 хотхон

Женерал тек ХХК нь 2012 оноос барилгын салбарт орж ажилласан бөгөөд энэ хугацаанд 1140 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан.

Бид Баянзүрх дүүргийн 26-р хороонд Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд байрлалд 577 айлын “Чухаг-2” төслийг хэрэгжүүлж байна. Анх “Чухаг-2” хотхоныг 2,0 га газарт барихаар ерөнхий төлөвлөгөө батлагдсан боловч бид нийгмийн хариуцлагын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль баригдах 3500м2 газрыг улсад үнэ төлбөргүй шилжүүлж сургууль баригдаж ашиглалтад орсон. Мөн 1-р ээлжийн 3 блок 336 айлын орон сууц 2019 онд ашиглалтад орж 100 хувь оршин суугчдаа оруусан.

2020 онд тус хотхоны 2-р ээлж болох 241 айлын 3 блок орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна.

Бид хотхоныхоо уриаг “Алсыг харъя” гэж өгсөн нь 2 талын утга агуулгатай.

Нэгд: Манай хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд буюу хотын төвөөс 2,5 км зайд Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шууд залгаа цэвэр агаартай бүсэд байрладаг. Манай хотхоны урд талд барилга баригдахгүй тул та цонхоороо Цэцэрлэгт хүрээлэн, Богдхан уулаа харах боломжтой.

Хоёрт: Хотхондоо Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, галерей, эмнэлэгтэй, 1-2 давхартаа үйлчилгээний төвтэй, айл бүрт хүрэлцээтэй автомашины дулаан болон ил зогсоолтой. Төрийн нэг цэгийн үйлчилгээнд хамгийн ойрхон. Иймд алсдаа манай хотхоны үнэ цэнэ нь улам нэмэгдэх юм.

Мөн манай компани Буянт-Ухаагийн дэнжид Залуу гэр бүлд зориулсан 270 айлын орон сууц, сургууль цэцэрлэгийн цогцолбор бүхий 2022 онд ашиглалтанд орох Чухаг-3 хотхоныг барихаар төлөвлөж байгаа бөгөөд зураг төсөл батлагдах шатандаа явж байна.

Бид Барилга.мн-ээс зохион байгуулж буй “Барилга орон сууц-2020” үзэсгэлэнд Чухаг-2, Чухаг-3 төслүүдээ танилцуулж байгаа тул 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Мишээл-Экспод зочилж дэлгэрэнгүй мэдээллийг авахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Чухаг 2 хотхоны фэйсбүүк хуудас https://www.facebook.com/Chuhag2hothon/ болон 7746-7788 утсаар аваарай

“Өнөөдрийн өртгөөр Маргаашийн үнэ цэнийг…”

Чухаг-2 хотхон

Барилга орон сууц-2020” үзэсгэлэн Мишээл экспо төвд 8-р сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна

Posted by News.mn on Friday, August 21, 2020

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж