Бээжин: Иргэдийг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрлөө | News.MN

Бээжин: Иргэдийг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрлөө

COVID-19

Бээжин: Иргэдийг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрлөө

Бээжин: Иргэдийг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрлөө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид өнөөдөр (2020.08.21)-өөс тус хотын оршин суугчдыг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрсөн байна.

Бээжин хотод сүүлийн 13 хоногийн турш коронавирусийн нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа аж. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард ийм шийдвэр гаргасан ч халдварын шинэ голомт илэрсний дараа зургаадугаар сард буцаад амны хаалт заавал зүүх журмыг мөрдөж эхэлсэн юм.

Хятад улсын хэмжээнд сүүлийн таван хоногийн турш дотоодод нь нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй, өчигдөр 22 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байжээ. Одоогийн байдлаар Хятад улсад коронавируийн халдвар авсан хүний тоо 84 мянга байгаа бол нас барагсдын тоо 4600 гаруй байна.

 Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-21 117.111.1.234

За хөөрхий удахгүй халдварын тоогоороо дахиад дэлхийд тэргүүлэх юм байна л даа Хятад

Avatar

zochin 2020-08-21 58.109.221.157

Hujaa buruu yum hiij baina daa Uvchin taraaj busdad gai bolsonoo b** mart

Avatar

Зочин 2020-08-21 125.63.30.237

Hilee neechdegguim bhdaa

Avatar

Нар 2020-08-21 202.179.27.47

Маскгүй яваад ахиал тархана даа

Avatar

nomin erdene 2020-08-21 66.181.161.42

сайнуу ygd hilee ne

Avatar

/*-*/ 2020-08-21 49.0.212.4

Ашгүй. Дотор газрынхан бүгд хиарах нь

Avatar

Зочин 2020-08-21 202.9.46.112

Дотроо халдваргүй байж бүгд тэнэг юм шиг маск зүүгээд харин бид л уушиг муутай болох байх

Avatar

Тийм шүү 2020-08-21 202.126.89.37

Харин тийм шүү хүчил төрөгчийн дутагдал орж уушигны зүр судасны өвчинд нэрвэгдэх гээд л байна даа

Avatar

/*-*/ 2020-08-21 49.0.212.4

Нээрээ зүрхний булчингууд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор зүрхний шигдээс болох эрсдэл бодитой шүү

Avatar

иргэн 2020-08-21 49.0.218.11

үгүйээ хө -эзэн хичээвэл заяа хичээнээ гэж, өдий хүрчээд : үхрийн сүүлэнд хутга гэж дэлхийг жаахан харсан нь дээр байхаа, бид дэндүү цөөхүүлээ -х***а хэд билээ ? өвчин дахиж гараад хиарсан ч төрийн бодлогоороо цаадуул чинь тоохчгүйээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж