БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид өнөөдөр (2020.08.21)-өөс тус хотын оршин суугчдыг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрсөн байна.
Бээжин хотод сүүлийн 13 хоногийн турш коронавирусийн нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа аж. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард ийм шийдвэр гаргасан ч халдварын шинэ голомт илэрсний дараа зургаадугаар сард буцаад амны хаалт заавал зүүх журмыг мөрдөж эхэлсэн юм.
Хятад улсын хэмжээнд сүүлийн таван хоногийн турш дотоодод нь нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй, өчигдөр 22 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байжээ. Одоогийн байдлаар Хятад улсад коронавируийн халдвар авсан хүний тоо 84 мянга байгаа бол нас барагсдын тоо 4600 гаруй байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ