Эртний адууны олдворыг судалж, жороо явдалтай, эр адуу байсныг тогтоов | News.MN

Эртний адууны олдворыг судалж, жороо явдалтай, эр адуу байсныг тогтоов

Эртний адууны олдворыг судалж, жороо явдалтай, эр адуу байсныг тогтоов

Эртний адууны олдворыг судалж, жороо явдалтай, эр адуу байсныг тогтоов

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн судлаачид хамтран Ховд аймгийн нутгаас олдсон, МЭ-ний VI зууны үеийн эртний адууны  нас, хүйс, явдал тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэжээ.

Уг бодгаль адууны эрмэл үлдэгдлээс холбогдох шүд болон хэмт яснаас дээж авч, орчин үеийн морфоанатоми, молекул генетикийн  арга зүйнүүд ашиглан судалжээ. Судалгааны үр дүнд тус адуу нь 19 (±1) настай, жороо явдалтай, эр адуу байсан болохыг тогтоосон байна.

Тус олдвор өдгөө Соёлын өвийн үндэсний төв (СӨҮТ)-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй бөгөөд тус судалгааны ажлыг СӨҮТөв болон “Усан тэлмэн жороо судлалын академи” ТББ-ын захиалга, дэмжлэгтэйгээр хийжээ.

Судлаачид өнөөдөр СӨҮТ-ийн удирдлага, “Усан тэлмэн жороо судлалын  академи” ТББ-д судалгааныхаа ажлын үр дүнг танилцуулж, тайланг хүлээлгэн өгөв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-08-21 59.153.115.44

хэддүгээр сарын хэдэнд олсон юм бол?

Avatar

Зочин 2020-08-21 202.55.191.194

tenegt.uheed udaagui aduu l baigaa biz.hahaa,yuun ertnii aduu ntr.medrel ymnuud.Hunee sudalj duusaagaui baij yuun aduu hahaa

Avatar

Зочин 2020-08-21 202.21.124.18

Офисийн ширээн дээрээ тавьчихсанв Лаб байхгүй л юм байх даа

Avatar

Зочин 2020-08-21 103.26.192.43

Усан тэлмэн жороо судлалын академи iin zahialgaar joroo gesen hariug zahialgaar gargaagui bgaa

Avatar

/*-*/ 2020-08-21 49.0.212.4

Эр адуу байж уу. Сайвар явдалтай, бүсгүй адуу байгаагүй нь овоо л доо. Ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж