Н.Төгсцогт WBC холбооны чансааг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт WBC холбооны чансааг тэргүүлж эхэллээ

Н.Төгсцогт WBC холбооны чансааг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн боксын WBC, WBA, IBF холбоод өнгөрөгч наймдугаар сарын 18-нд шинэчилсэн чансаагаа танилцууллаа. WBC холбооны хөнгөн жингийн чансааг Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт тэргүүлж эхэлжээ. Харин Гари Рассел Жр аваргын бүсийг эзэмшигч гэдэг утгаараа энэхүү чансаанд эрэмбэлэгдээгүй байна.

Өдгөө 28 настай Н.Төгсцогтын хувьд одоогийн байдлаар мэргэжлийн бокст 12 тулаан хийж, 11 ялж, ганцхан ялагдсан үзүүлэлттэй байна. Түүний ганц ялагдлыг өнгөрөгч хоёрдугаар сарын 09-нд Гари Рассель Жр амсуулсан билээ.

Н.Төгсцогт ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдахаар товлогдсон. Өдгөө 27 настай Эдуардо Рамирез одоогийн байдлаар нийт 28 тулаан хийн 23 ялж, хоёр ялагдаж, гурав тэнцсэн үзүүлэлттэй аж. Эдуардо Рамирезын хувьд шинэчлэгдсэн чансаанд дөрөвдүгээр байранд бичигджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж