Хөдлөх чадваргүй болсон зураач нүдээрээ зурдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Хөдлөх чадваргүй болсон зураач нүдээрээ зурдаг болжээ

Хөдлөх чадваргүй болсон зураач нүдээрээ зурдаг болжээ

Лондон хотын зураач Сара Эзекиел амьдралын сайн сайхныг харуулсан зургуудаараа олон улсын анхаарлыг татаж чаджээ. Хамгийн гол нь тэрбээр биеэ хөдөлгөх чадваргүй гэдэг нь хүмүүсийн сонирхлыг маш ихээр татсан аж.

Эзекиел зургуудаа нүдээрээ зурдаг гэнэ. Тухайлбал сүүлийн үеийн өндөр хөгжсөн технологийн ачаар компьютер түүний нүдний хөдөлгөөнийг таньж, зургийх нь гол хэрэгсэл болсон байна.

Эзекиел мотор нейроны өвчин буюу ALS гэсэн оноштойгоор биеэ хүссэнээрээ хөдөлгөх чадваргүй болжээ. Тэрбээр 2000 он буюу 34 нас хүртлээ уран бүтээлээ туурвин хэвийн амьдарч байжээ. Гэвч тэр цагаас хойш тэрбээр хоёр дахь хүүхдээ тээж байхдаа зүүн гараа улам бүр сульдах болсныг анзаарсан байна. Хэдхэн сарын дараа эмч нар түүнийг ALS өвчтэй гэдгийг мэджээ. Тус өвчин нь 50 мянган хүн тутамд нэг тохиолддог эмчилгээгүй, ховор өвчин аж.

“Миний амьдрал өмнө нь маш хэвийн байлаа. Би өдөр бүр хүүхдээ харж, хоол хийж, цэвэрлэж, тогтмол бялдаржуулах төвд явдаг байсан. Гэвч биеэ хөдөлгөж чадахаа байсан эхний таван жил надад маш зовлонтой, ганцаардмал байсан. Гэхдээ өнөөдөр технологи миний амьдралыг дахин утга учиртай болгож чадлаа” хэмээн Эзелиел ярьжээ.

Түүний хэрэглэдэг технологийг нүдний хөдөлгөөн таних тал дээр онцгойлон анхаарч ажилладаг Тобий Динавокс компани бүтээсэн аж. Ийнхүү тус технологийн ачаар Эзекиел шиг биеэ хөдөлгөх чадваргүй хүмүүс нүдээ ашиглан гар утас, компьютер зэргийг бусад хүн шиг хэвийн хэрэглэх боломжтой болсон байна.

Эзекиел 2012 оноос хойш нүднийхээ хөдөлгөөнөөр зураг хурж эхэлсэн бөгөөд өдгөө нүднийхээ хөдөлгөөнөөр мессеж бичиж, зураг зурж, цахим орчинд зугаалж, дэлгүүр хэсч, өөрийн зургуудаа хүмүүст сонирхуулдаг болжээ.

Эргэн санавал алдарт физикч Стивен Хокинг агсан бас ALS өвчтэй байсан бөгөөд хацарны жижиг хөдөлгөөнүүдийг хүлээн авдаг нүдний шилэн дээрх мэдрэгчүүдийнхээ тусламжтайгаар бусадтай харилцдаг байсан юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж