Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хот болон Булган аймгуудад ажиллаж байна. Тэрбээр уулзалтын эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйд талархал илэрхийлээд хүн төрөлхтний их цэнгэл болсон “Токио-2020” зуны олимпийн наадмыг угтаж хамтран ажиллах, олимпийн “АЛТАН-ТҮНШ”-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна тэд хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед матераллаг баазыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд тамирчдыг ихээхэн дэмжиж ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажилладаг юм.
Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнд МҮОХ-ны “Олмпийн алдар” одонгоор шагнасан бол Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны "Алтан медаль"-аар шагналаа.
Зочин 2020-08-21 83.187.174.146
Шшш сайхан нэр хүндээ ингэж шороотой хутгаж явах гэж аварга минь..энэ байдлаарай хол явахгүй ээ..
Зочин 2020-08-21 59.153.114.122
Энэ нөхөр явахгүйн дээ, менежер хийх, хүч гарган барилдах хоёр эрс өөр зүйл юм даа, хүн шунал, хар хэл ам дагалдах мөн өөрийн гүйцэтгэж чадах эсэх нь эргэлзээтэй ажилд юун очив доо ……. Олимпын хошой медальтай Таниар бахархах бас талархах монголчууд надаас эхлүүлэн хэдэн мянгаараа байгаа. 2016 онд Баянхонгорт УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр очиход энгийн малчин хүртэл барилдах, төрд ажиллах хоёр өөр шүү гэж чамд хэлж байсан даа. Хэн нэгний "хүүхэлдэй" болоод байгаа юм биш биз……
Зочин 2020-08-21 83.20.231.208
Shuud buruu alham hiilee ķkkkkkkk
Аххүү 2020-08-21 103.229.123.52
Буруу ажил гэхгүй боловч нутгаасаа эхлэхээр хүн юу бодох вэ гэж санагдсангүй юу? Бүх үйлдлээ сайн тунгааж байж хийх хэрэгтэй дээ…Эхнээсээ алхам тутмаа зөв хийхийг бодоорой доо! Нутгархах, танил тал харах, найзархах гэх мэт зүйл гаргавал Монголын ард түмэн уучлахгүй шүү, аварга аа!
Зочин 2020-08-21 103.26.193.33
За бага л нутгархаарай Чамайг Булган аймгийн спорт хорооны даргаар томилоогүй байх шүү .
Зочин 2020-08-21 150.129.142.121
Заз яадийн Андагчдын өлгий шүү Булган Эрдэнэт
Зочин 2020-08-21 202.9.46.188
Баянхонгороос эхлэх байсан юм