Оюу толгойн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ | News.MN

Оюу толгойн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Оюу толгойн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Оюу толгойн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн. Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан.

Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна. 2020.08.20-ний өдөр Мандал, Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг хэвийн ажиллагаанд залгаж, Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэллээ.

Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, Оюу толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой аж. Одоогоор тус уурхай нь хэрэглээнийхээ 1% буюу 1,3 МВт чадлыг төвийн бүсийн нэгдсэн системээс хэрэглэж байгаа бөгөөд цаашид энэ чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-21 103.212.119.179

Уг нь аль дээр үед барих боломжтой байсан юм байна лээ ш дэ. Манайхан зөвшөөрөхгүй бсн биз дэ?

Avatar

Зочин 2020-08-21 202.9.40.89

Монголд атаомын цахилгаан станц маш их хэрэгтэй. Том нутагтай хүн сийрэг болохоор яг тохирноо.Газар нутаг багатай, хүн нь шигүү суурьшдаш оронд бол хэцүү. гэтэл манайх тийм биш. Атомын цахилгаан станц бол хүйтэн уур амьсгалтай манай оронд хэрэгтэй зардал бага гарна

Avatar

Зочин 2020-08-21 66.181.182.112

Хуцаад байлгүй өөрийнхөө ажилд амжилт гаргаач.

Avatar

Зочин 2020-08-21 103.212.118.253

Францаас туршлага авч бага оврын цөмийн станц барь. Яаг францын сүүлийн үеийн атомын станцыг жижигрүүлсэн загвараар

Avatar

Зочин 2020-08-21 66.181.161.21

1 хувийг маань авсанд баярллаа

Avatar

Зочин 2020-08-21 203.98.76.9

Хамгийн гол нь үнийн асуудал байгаадаа Хятадаас Оюутолгой манайхаас өндөр үнээр авч байгаа тэр үнээр нь өгөх хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-08-21 202.131.228.20

Худлаа дэмий юмаар хуурч байхаар станцаа хурдан бариачээ. Бариад өгье гэсэн Монгол компаниудаа дэмжээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж