Оюу толгойн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Оюу толгойн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Оюу толгойн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн. Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан.

Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна. 2020.08.20-ний өдөр Мандал, Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг хэвийн ажиллагаанд залгаж, Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэллээ.

Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, Оюу толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой аж. Одоогоор тус уурхай нь хэрэглээнийхээ 1% буюу 1,3 МВт чадлыг төвийн бүсийн нэгдсэн системээс хэрэглэж байгаа бөгөөд цаашид энэ чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж