МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар албан ёсоор бүртгэлээ | News.MN

МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар албан ёсоор бүртгэлээ

МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар албан ёсоор бүртгэлээ

МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар албан ёсоор бүртгэлээ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргасан юм.

МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохыг бүртгэсэн тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 13 дугаар тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардууллаа.

НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ "Монгол Улсын хөгжлийн төлөөх олон бодлогын баримт бичгүүдтэй уялдуулсан, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулсан олон зорилтыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэйгээр оролцоно. Орон нутгийн сонгуульд хуулийн хүрээнд шудрагаар оролцох болно" гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үгүй 2020-08-21 192.82.76.210

Одоо та нарт өгөхгүй ээ

Avatar

Монгол 2020-08-21 66.181.161.19

Okay, good

Avatar

SS 2020-08-21 66.181.168.8

burtgehgui bol aluulna shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж