Украины босогчдын удирдагчийг хулгайлах гэсэн этгээдүүдийг баривчилжээ | News.MN

Украины босогчдын удирдагчийг хулгайлах гэсэн этгээдүүдийг баривчилжээ

Украины босогчдын удирдагчийг хулгайлах гэсэн этгээдүүдийг баривчилжээ

Украины босогчдын удирдагчийг хулгайлах гэсэн этгээдүүдийг баривчилжээ

ОХУ-ын холбооны аюулгүй байдлын алба буюу ФСБ долоон орос иргэнийг зүүн Украины Донбасс зэвсэгт босогчдын удирдагчдын нэгийг хулгайлахыг завдсан хэмээн сэжиглэж, баривчилжээ. Агентлагийн мэдээлж буйгаар сэжигтнүүд ажлаа бүтээгээд Киевээс мөнгөн шагнал авахаар тохиролцсон байж.

ОХУ-ын мөрдөн байцаах хорооны мэдээлж буйгаар долдугаар сард Украины КГБ-ийн залгамж халааг авсан СБУ-ын нэрийн өмнөөс ажиллаж буй бүлэг этгээдүүд үл хөдлөх хөрөнгө авахаар сонирхож буй хүмүүсийн дүр эсгэн Москва хотын ойролцоо тосгонд нэрийг нь нууцалсан хохирогчийг аваачин цахилгаанд цохиулж эрүүдэн шүүсэн байна. Хэрэгт холбогдсон долоон сэжигтэн хохирогч болох ОХУ-ын иргэнийг Украинд аваачихаар төлөвлөж байсан ч хохирогч тэдний гараас зугтаж чаджээ.

ОХУ-ын эрх баригчид Украины СБУ-д ажилладаг Андрей Байдала, Игор Мишченко нар ОХУ-ын мафид Донбасс зэвсэгт бүлэглэлийн удирдагчийг хулгайлах захиалга өгч, 200 мянган ам.доллар амлан, 50 мянгыг нь урьдчилгаа болгон өгсөн хэмээн мэдээлж байгаа юм. ФСБ-ын хэвлэлийн төлөөлөгч “ФСБ Украины онцгой албаны зохион байгуулсан хууль бус ажиллагааг илрүүлж, цаг алдалгүй дарж чадлаа. Хэргийн хохирогч нь иргэний дайны үед Украины армийн эсрэг том байр суурь олж авсан нэгэн юм” хэмээн мэдээлжээ.

ФСБ-ийн үзэж буйгаар Байдала СБУ-ын бие даасан ажил олгогч төдийгүй Украины тагнуулын хороотой нягт холбоотой гэнэ. Өөрсдийгөө Донецкийн бүгд найрамдах улс хэмээн зарласан улсад Байдала Терорист халдлага, хуучин удирдагч Александер Захарченког хороосон гэх мэт хэд хэдэн гэмт хэрэгт холбогддог юм байна.

Донбассын дайн 2014 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар босогчид Украины багагүй хэсгийг эзэлж, албан бусаар бүгд найрамдах Донецк болон Луганск гэх хоёр улсыг Москвагийн дэмжлэгтэйгээр байгуулаад байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

Монголын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдууд, Шилдэг сэхтээтэн Эрдэмтэд, Цэргийн оффицерууд, Чингисийн угсааны сурвалжит хүмүүс, аль сэргэлэн сүйхтээтэй баяжсан ардууд хэдэн мянган лам нар нийтдээ 30,000 Монголчууд буюу нийт Монголын насанд хүрсэн хүн амын 9%-г устгасан байхад Оросууд Монголд муу юм хийгээгүй гэж байгаа чал.цагыг зүүнтэн Золбингийн Шижээтэнийг оросуудаар тамлуулж алсан шиг хувь тавилан хүлээж байгаа.

Avatar

Зочин 2020-08-21 202.9.46.178

Оросын ард түмэн Монголд хэзээч муу юм хийж байгаагүй .Монгол гэдэг жижиг улсыг Оросуудын дэмжлэгтэйгээр л байгуулсан юм шүү дээ Оросын ард түмнийг үзэн ядах үзэл яавч эрүүл хүний зан ааш биш .Ийд аугаа Оросын ард түмнийг үзэн ядаж байгаа тэнэг малнууд чинь Монгол улсын эсрэг далд утгатай хорт явуулга хийж байна гэсэн үг .Ийд монголчууд минь эдгээрээс болгоомжил

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

Монголын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдууд, Шилдэг сэхтээтэн Эрдэмтэд, Цэргийн оффицерууд, Чингисийн угсааны сурвалжит хүмүүс, аль сэргэлэн сүйхтээтэй баяжсан ардууд хэдэн мянган лам нар нийтдээ 30,000 Монголчууд буюу нийт Монголын насанд хүрсэн хүн амын 9%-г устгасан байхад Оросууд Монголд муу юм хийгээгүй гэж байгаа чал.цагыг зүүнтэн Золбингийн Шижээтэнийг оросуудаар тамлуулж алсан шиг хувь тавилан хүлээж байгаа.

Avatar

M. Enhsaihanii 2020-08-21 172.58.230.211

helmegduulel unuuu uyed bolj baigaagaaraa Amaraas dor jigshuurtei yavdal shuu, Choibalsan argagui. erhend alj baisan bol unuudur huviin sonirhol honzongoor Mongoliin terguuleh seheetnuudiig shorond hiij baina. Uhaartsgaa martval uls chine buhnu!

Avatar

Халх 2020-08-21 192.82.75.155

Ер нь украйн гэж байх ёсгүй. Тэд угаасаа эртний Оросын нэг хэсэг. Барууныхан украйныг Орос улсын эсрэг турхирч элдэв бузар үйлдлүүдийг санхүүжүүлж байна. Яг л Халх Монголын төрийг увсын муу баяд, дөрвөд элдэв намын нэрээр эзлэн Монголчуудыг залилан увсынхныг увс улс байгуулж Халхын төрийг, Халх Монголчуудыг алж устгах далд бодлогоо хэрэгжүүлж байгаатай яг ижилхэн юм.

Avatar

ХЭХЭ 2020-08-21 192.82.74.77

битгий мөөр

Avatar

Зочин 2020-08-21 89.98.144.194

Өөрийгөө халх гэчжээ. Үнэн хэрэгтээ чи х***а л байгаа

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

Орос улс гэж байгаагүй. Ердөө нэг муу Зөчийн улсын татвар хураагч Иван Калитагын зулбагсануудын Их Монголын ивгээлгээр бий болсон бузарын бүрдэл бол орос. Орос сүйрэх зайлшгүй. Украйн бол оросын хажууд цэвэрг язгууртан жинхэнэ түүхт улс. Оросуудын нэр нь хүртэл зээлмэл нэр бөгөөд Киевийн Рус бол Украйны өвөг дээдсийг хэлж байгаа юм. Харин өнөөдрийн россиянууд бол үнэндээ Москал хэмээгч зах хязгаарын бүдүүлэгүүдийн ястануудын үр удам юм. Тийм ч учраас үргэлж муу нэртэй тарчилж явах хувьтай улс.

Avatar

зочин 2020-08-21 66.181.161.31

Хн .. Навальный д хор өгч байхад хэн ч мэддэггүй , Тэгснээ нэг муу Донбассын нүүрсний дээрэмчинг болхоор нүд цавчилгүй харж хамгаалаад л …

Avatar

ХЭХЭ 2020-08-21 192.82.74.77

ОРОС ДЭЭРЭМЧИД

Avatar

Зочин 2020-08-21 103.57.95.181

Их оросын үзэлтнүүдийг номхотгон дарах хэрэгтэй. Энэ хийрхэл галзуурал хэрээс хэтэрч, хүн төрөлхтөний оршин тогтнолд ч гай болж мэднэ. Путин, бид л /их оросын үзэл санаа, үйл хэрэг/ оршихгүй бол ерөөсөө дэлхий оршоод яах юм. Бүгдийг дэлбэлээд хийсгээд өгнө шүү, гэдэг болсон. Хаа хамаагүй бүх асуудалд хөндлөнгөөс оролцож, "агуу их"-ээ мэдэгдэх гэж оролддог. Ахан дүүсээ ч хайрладаггүй. Зөвхөн өөрсдийгөө бас мөнгийг л шүтдэг болсон. Оросын эгэл ард түмэн ч энэ бүлэг зандалчдаас залхаж байна.

Avatar

зочин 2020-08-21 115.65.47.30

Украйны газар шороо нутаг нь үржил шимтэй, хар шороон хөрстэй, хүн зон нь ухаантай, чадвартай, мэдлэгтэй,, соёлтой, боловсролтой оростой харьцуулшгүй үнэхээр сайхан нутаг, ард түмэн дээ. Монголын олон сайхан эх оронч, толгой сэхээтнүүдийг оросууд яагаад, юуны учир хороосон бэ? Оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй дээ.

Avatar

Зочин 2020-08-21 202.170.70.242

odoo ukirianuud dampuuraad gazar nutagaa zaraad ehelsen shuu.odoo evropiin hamgiin yduu uls bolood bna.

Avatar

ХЭХЭ 2020-08-21 192.82.74.77

ОРОСЫН ХОРЛОН СҮЙТГЭЛ ЮМ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-08-21 103.26.193.243

Оросын эсрэг байнга хорт ухуулга гүтгэлгэ явуулдаг чамайг Оросууд олж авах болтугай

Avatar

Зочин 2020-08-21 103.57.93.177

ЗХУ-ын КГБ-ын өнөөгийн шинэ дүр нь ФСБ юм. Энэ 2 байгууллага ертөнцийг үзэх үзэл сэтгэлгээ, ааш авир үйл ажиллагаа тун адилхан. Ер нь, шинэ нь хуучнаасаа бүр илүү харгис мунхаг, бас шуналтай болсон. Учир нь "гэгээн тунгалаг үнэ цэнэ, зорилго" огт байхгүйгээс юм. Ямар сайндаа л чечений 2-р дайныг өдөөх шалтаг гаргах гэж, өөрсдийн хотуудад орон сууцны байрууд дэлбэлж, олон оросыг алж байхав дээ. Дайснаа, бас албаа орхисон нэгнээ заавал алж өс авдаг. Украйны тусгай алба ч бас эднээс л суралцдаг.

Avatar

ХЭХЭ 2020-08-21 192.82.74.77

ОРОСЫН АЛУУРЧИД

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

Х.Чойбалсан А.Амарыг: Ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэлд нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино, Ерөнхий сайдын тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ. Элдэв хатгаас явуулалгаар үг хэлэх хөгжих өөрийн эрх чөлөөгөөр явхыг хүссэн Амарыг Москвад тушаав.

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

А.Амар эрх чөлөө тусгаар байдлыг бие даан хөгжих бодлого, үйл ажиллагаа Х.Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд 1939 оны 3 сарын 7-нд болсон МАXН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд Х.Чойбалсан, бичгийн дарга Д.Лувсаншарав Амарын буруутган илтгэл тавьжээ ноцтой шүүмжилж яллав..

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

Анандын Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямар ч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.

Avatar

А. Амар 2020-08-21 103.10.21.21

А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны 7 сарын 10-нд ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн шийдвэрээр "хувьсгалын эсэргүү нарын бүлэглэлийн гишүүн" хэмээн яллаж, 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва орчмын "Коммунарка" хэмээх хороох газар цаазаар аваачжээ

Avatar

А. Амар 2020-08-21 103.10.21.21

Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна“

Avatar

А. Амар 2020-08-21 103.10.21.21

„Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхөд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй.

Avatar

zochin 2020-08-21 192.82.69.178

Mongolchuud Oros ax naraa demjsen ni xamaagui deer Oros ugui bol Mongol bas l ugui bolno

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

Украйн Оросын өс хонзон улам зузаарсаар. 2 үндэстэн бие биенээ улам бүр сэжиглэж жихүүцэн харсаар. Ирэх цаг минут тутам Украйнчууд бас Оросууд хэзээ ч эвлэрэхгүй өстөн дайсан болжээ. Энэнд Оросууд хүртэл биеэ худалдаж эхллээ. Одоо Орос оростоо ч итгэхгүй. Путины эрх мэдлийн мунаг тачаал шунал нь ах дүүсийг алалцуулж оросд 40 сая хүнээр өстөн дайсан хүмүүсээ нэмжээ.

Avatar

Зочин 2020-08-21 192.82.68.11

чи ч энэ аймшигт хүмүүсээс ялгарах зүйл байгаа юм уу. Энэ аймшигт яргачид Ардчилал зах зээлийн бүтээгдэхүүд шүү дээ Хуучин нийгэмд удирдлага хатуу дэг журам чанга,хууль дүэм ширүүн хэзээ ийм юм дуулдаж байлаа Голбалчлал зах зээл суларч байгаа гэдэг үнэн баахаа

Avatar

Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21

Чи Хойд Солонос руу яв үгүй дээ комунист хятадад амьдраа.Зарим хүнд эрх чөлөө зохидогүй бөгөөд эрх чөлөөний үнэ цэнийг ч мэддэггүй яг л усны үнэ цэнэггүй мэддэгүй худагчин шиг.Харин тэр худагчныг усгүй элсэн цөлд ангаж үхэхдээ усаар хичнээн бялхаж байсанаа бодсоор үхдэг шиг. Монгол улс өөрийн эрх дураар эрх чөлөөтөй хөгжиж хөрөнгөтай хөгжилтэй жаргалтай сайхан амьдрахыг ярьсан зорсон учраас Ерөнхий сайд Амар Москавад цаазлуулсан юм.Хаа ямар ч байсан үргэлж гонгинож зэвүүрхэж байдаг цөөврүүд бий

Avatar

Мийгаа 2020-08-21 66.181.161.80

Энэ сайт дээр коммент бичээд хулмасуудаас хэдэн цаас аваад суудаг,ам гар хуруу нь өтөөр язганасан туршуул эрлиизүүд байдаг штэ.Тэдний нэг нь л бичиж,Монгол хүн бичээгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж