Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний 1-р лигийн хүрээнд явагдсан Би Си Эйч Лионс болон Хоромхон багуудын тоглолтын үеэр тохиосон нэгэн гайхалтай гоолыг Португалийн Desporto цахим хуудас онцолжээ. Би Си Эйч Лионс баг өрсөлдөгчөө 4:0 гэсэн харьцаатай буулган авахад Б.Мөнх-Эрдэнэ дубль хийсэн бөгөөд тэрбээр хоёр гоолынхоо нэгийг унаж татсан хаалганд шигтгэсэн юм.
Португалийн цахим хуудаст бичсэнээр:
"Монголоос бидэнд Кристиано Роналдогийн гоолтой дүйцэх унаж татсан гоолыг илгээлээ. Би-Си-Эйч Лионс багийн энэ гоол дэлхийд юм дуулгахаар харагдаж байна. Португалид Монголын хөл бөмбөгийн талаар бараг мэдэхгүй ч энэ гоол цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй гэдгийг харууллаа" гэжээ.
Та бүхэн түүний оруулсан гоёмсог гоолыг энд дарж үзнэ үү.