5000 багш урьдчилгаа болон хүүгүйгээр байртай болно

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

5000 багш урьдчилгаа болон хүүгүйгээр байртай болно

5000 багш урьдчилгаа болон хүүгүйгээр байртай болно

ХӨТӨЛБӨРИЙН ЭХЛЭЛ БОЛГОЖ 30 БАГШИД БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА

"5000 багш хувьцаат орон сууц" хөтөлбөрийн хүрээнд эхний 30 багшид өнөөдөр /2020.8.21/ байрны түлхүүр гардууллаа. “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” хувьцаат компаниас Монголын багш нарын зөвлөл дэх зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй  уг төсөл нь наймдугаар сарын 3-нд эхэлсэн бөгөөд гурван жилд багтаан 5000 багшийг орон сууцжуулах зорилго тавьжээ.

Олон жил багшилсан, тэтгэвэрт гарсан зэрэг шалгуурыг үндэслэн багш нараас сонгон хөтөлбөрт хамруулж байгаа аж. Банкны зээл, зээлийн хүү, зээлийн нөхцөл зэргээс шалтгаалаад энгийн багш байртай болох боломжгүй байдаг. Харин уг төслийн хүрээнд хүүгүй, урьдчилгаагүйгээр сар бүр 500 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгөөр багш нар орон сууцтай болох боломжтой болж байгаа аж.

Хөтөлбөрт эхний ээлжид олон жил ажилласнаас гадна нийслэлийн алслагдсан бүсэд, гэр хороололд амьдарч байгаа багш нарыг түлхүү хамруулах юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж