Судалгаа: Америкчууд хайр дурлалаас залхжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Судалгаа: Америкчууд хайр дурлалаас залхжээ

Судалгаа: Америкчууд хайр дурлалаас залхжээ

АНУ-ын насанд хүрсэн ганц бие хүмүүсийн тал хувь нь болзоонд явах, хэн нэгэнтэй хайр дурлалын холбоотой болохоос зайлсхийж, Япон зэрэг бусад улсын залуус шиг ганц бие амьдралын хэв маягийг сонгох болсныг нэгэн судалгааны үр дүн баталжээ.

Пью судалгааны төвийн 2019 оны аравдугаар сараас хойш АНУ-ын ганц бие насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаа дуусч, үр дүн нь энэ долоо хоногт нийтлэгджээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд ганц бие насанд хүрэгчдийн 50 хувь нь хүнтэй болзох, хайр дурлалын харилцаа үүсгэх сонирхолгүй хэмээсэн байна. Харин үлдсэн 50 хувь буюу болзоонд явах, хайрлаж дурлахыг үгүйсгээгүй хүмүүс дундаас ердөө 14 хувь нь л жинхэнээсээ хайрлаж дурлахыг хүсдэг гэдгээ хэлжээ.

Нарийвчилбал ганц бие америк эрчүүдийн 61 хувь нь болзоонд урих, харилцаатай болох бүсгүй хайдаг хэмээсэн бол эмэгтэйчүүдийн ердөө 38 хувь нь “борлогдохыг” боддог гэжээ. Пью судалгааны төвийнхний хэлж буйгаар залуус ийнхүү хайр дурлалд сонирхолгүй байгаагийн хамгийн том шалтгаанууд бол хүмүүс хайр дурлалаас илүү чухал зүйлтэй болсон, эсвэл ердөө л ганц бие амьдрал илүү таалагддаг зэрэг аж.

Сүүлийн үед ганц бие амьдралын хэв маяг улам түгээмэл болсоор байгаа билээ. Тухайлбал, Америкийн ганц биечүүдийн ердөө 22 хувь нь л найзуудаасаа, 32 хувь нь гэр бүлээсээ болзоонд явах талаар шахалт мэдэрдэг гэнэ. Мөн ганц биечүүд хүнтэй харилцаа тогтоохын хүндрэлүүдийг төвөгшөөдөг аж. Жишээ нь эмэгтэйчүүдийн 65 хувь нь өөртэйгөө ижил сонирхолтой хүнийг олж авах нь хүнд ажил хэмээн боддогоо илэрхийлсэн бол эрчүүдийн 45 хувь нь мөн ижил бодолтой явдаг аж. Мөн хүүхнүүдийн 56 хувь, эрчүүдийн 35 хувь нь уулзсан хүн нь сэтгэлд хүрэх нь ховор байдгийг хэлжээ.

Түүнээс гадна сүүлд бэлгийн дарамттай холбоотой өрнөсөн #MeToo хөдөлгөөн залуусын сэтгэхүйд мэдэгдэхүйц нөлөөлсөн бололтой. Өөрөөр хэлбэл бэлгийн дарамт үйлдэхээс болгоомжилж, эрчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 43 хувь нь болзоон дээр хэрхэн харьцах учраа сайн олохоо больсон аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж