Монгол охин Унгарын шатрын АШТ-д оролцож, дэд байр эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Монгол охин Унгарын шатрын АШТ-д оролцож, дэд байр эзэлжээ

Монгол охин Унгарын шатрын АШТ-д оролцож, дэд байр эзэлжээ

Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаярын мэдээлснээр, Унгар улсын өсвөр үеийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны ангилалд тус улсад амьдарч буй Д.Нандин-Эрдэнэ охин амжилттай оролцож, дэд байр эзэлжээ.

Тэрбээр сүүлчийн тоглолт хүртэл тэмцээнийг тэргүүлж яваад алдаа гаргаж тэнцсэнээр Унгар улсын аварга болох боломжоо алдсан ч алтан медалийн үнэтэй нүүдэл, алтан медалийн энтэй мөнгөн медальтан болсон байна.

Д.Нандин-Эрдэнэ охин шатрын их мастер, олон рекордын эзэн, дэлхийн шатрын ертөнцийн анхаарлын төвд буй залуу их мастер Д.Номин-Эрдэнийн төрсөн дүү юм. Тэрбээр ийнхүү Унгарын шатрын спортын түүхэнд насны ангилалдаа нэр нь тодорч эхэлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж