Ц.Гарамжавын байгуулсан компани Монголбанкаар зээлээ хаалгаагүй

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Ц.Гарамжавын байгуулсан компани Монголбанкаар зээлээ хаалгаагүй

Ц.Гарамжавын байгуулсан компани Монголбанкаар зээлээ хаалгаагүй

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” ХХК-ийг Монголбанкинд төлөх ёстой 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас хааж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөж буй. Тэгвэл энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монполимет компани нь Монголбанкнаас зээл авсан, зээлийн өр төлбөр зүйл байхгүй” гэдгийг ч албан ёсоор мэдэгдсэн байна.

Мөн “Монполимет” ХХК-ийн зүгээс ч мөн албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд, “Монполимет” компани нь Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй, зээлээ төлүүлж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум төгрөгийн зээлээ нас барсан иргэдийн зээлийг хаадаг сангаас төлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, судалгаагүй, мушгин гуйвуулсан худлаа мэдээлэл. Цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх хүнд хэцүү цагт эх орондоо ажил хөдөлмөрөө шударгаар эрхэлж байгаа бүтээн байгуулагч хамт олны нэр хүнд, үнэт зүйл рүү  бүдүүлгээр халдаж, хилсдүүлж, хэлмэгдүүлэхгүй байхыг хүсч байна хэмээн компанийн зүгээс тодотгожээ.

Тэгвэл яагаад “10 тэрбумын өрөө төлүүлсэн” гэх нөхцөл байдал үүсэх болов. Хэрэг явдлыг сөхөж үзэе.

Одоогоос 18 жилийн өмнө буюу 2002-2007 онд Монголбанк нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайлааст” ХХК, “Эрдэс” ХХК, “Эрэл” ХХК, “Тайга инвест” ХХК, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК, “Монполимет” ХХК зэрэг 10 гаруй  компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн байдаг. Энэ хугацаанд Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31,6 сая ам.долларын ашиг олжээ.

2002-2007 оныг хүртэл уг арилжаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанкны санаачлагаар компаниудтай байгуулсан гэрээг цуцалсан байна. Энэ талаар компаниудад 2008 оны нэгдүгээр сард мэдэгдэж, үүссэн алдагдлыг Монголбанк компаниудад төлөхийг шаардсан. Эдгээр 10 гаруй компанийн нэг нь ч уг алдагдлыг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцаж ажиллаж байсан тул уг алдагдлыг ААН-үүд төлөх үндэслэлгүй байж.  Тухайн үед буюу 2008 онд Монголбанк “Монполимет” компанид 3,9 сая ам.долларын алдагдлаа авлага болгон бүртгэсэн.

Тодотгоод хэлбэл, 10,6 тэрбум төгрөг нь валютын ханшийн зөрүүгээр үндэслэлгүй өсгөсөн тоо юм. Энэ нь Иргэний хуулийн 218-р зүйлд аливаа төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэсэн заалтыг зөрчсөн.

“Монполимет” ХХК Монголбанкнаас 10,6 тэрбум төгрөг зээлж дансаар эсвэл бэлэн мөнгөөр тоолж аваад төлөхгүй байгаа хэрэг огт биш, Олон улсын Үнэт металлын арилжаанаас буюу санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн дүнг зээл авсан мэтээр зориудаар мушгин гуйвуулж,  худал мэдээлэл түгээсэн байна. 2016 оны дөрөвдүгээр сард буюу Монголбанк арилжаагаа зогсоосноос 10-аад жилийн дараа арилжаанд оролцсон компаниудаас зөвхөн “Монполимет” ХХК-г шүүхэд өгч 10,6 тэрбум төгрөг болгон нэхэмжилсэн нь улс төрийн зорилготой байсан гэж харагддаг. Мөн 2016 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үүний дагуу Монголбанк 3,9 сая ам.долларын алдагдлаа 2007 онд байгуулсан Авлагын Болзошгүй Алдагдлын Нөөц Сангаасаа хаасан. Тэгвэл  Сонгуулийн өмнө өрсөлдөгчөө “намнадаг” улс төрийн мэх ашиглаж, 10 гаруй жилийн өмнө болсон асуудлыг сөхөж гаргаж, зөвхөн нэг компанийг онцолж шүүхийн өмнө дуудсан нь өөрөө улс төр байж гэж дүгнэмээр.

“Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав сонгуульд өрсөлдөж байх үетэй давхацсан нь ч учиртай байж.

Бас нэг зүйлийг онцлоход олон нийтэд өгөөд байгаа ташаа мэдээлэл болох  “Монполимет” ХХК-ийн 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан гэдэг нь мөн ташаа мэдээлэл аж. Учир нь Монголбанкинд Монгол улсын гадаад төлбөр тооцоо төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийг удирдах явцад үүссэн алдагдлыг (гүйлгээний зардал) эрсдэлийн санг байдаг аж. Өөрөөр хэлбэл, олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгаа шиг Монголбанкинд эрсдэлийн сан байдаггүй гэсэн үг.

Эцэст нь,  цар тахал тархсан хүнд цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж хаалгаа барихгүй, нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготойгоо үлдэх чухал. Тиймээс асуудлыг учгийг зөв олж, олон нийтэд зөв мэдээлэл түгээх нь хэвлэл мэдээллийн үндсэн үүргээ ухамсарлан ажиллахыг хүсч байгааг Монполимет компанийн зүгээс хүссэнийг онцлоё.

МОНПОЛИМЕТ МЭДЭГДЭЛ

Монполимет ХХК Монголбанкаар 10,6 тэрбум төгрөгийн зээлээ төлүүлсэн гэх худал, ташаа мэдээлэлд албан ёсны тайлбар хийх нь:

Posted by Monpolymet Group /Монполимет Групп on Thursday, August 20, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж