Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо | News.MN

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдааны явцад буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б. Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ний өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-21 202.21.120.66

Энэ ямар их хойшилдог хурал вэ эд нартай цуг зарлагдсан шүүх хурлууд бүгд дуусаад ялаа аваад явсан биздээ

Avatar

Зочин 2020-08-21 66.181.177.153

Эрдэнэбат бол монголын ард түмний хоногийн хоолыг хууль бусаар булаан авч бусдад зувчуулах гэсэн хуйвалдааны нэг гол этгээд мөнөөсөө мөн.

Avatar

Жинхэнэ шаар чинь Эрдэнэбат даа 2020-08-21 103.26.195.17

Гэмгүй царайлсан гэмт хэрэгтэн гэдэг бол энэ Д.Эрдэнэбат даа. Ёстой улс төрийн хувийнхаа эрх ашигт маш их ашигладаг шаар байгаа юм

Avatar

Зочин 2020-08-21 66.181.177.84

Яг үнэнээр хэлж орхилоо Хүнлэг чанарын шавхарууч байхгүй, ховдог хөрөнгө мөнгө идэх, хумслахдаа гарамгай этгээд, Эрдэнэтэй үгсэн нийлж монголын нэр бүхий нэгэн намыг өмхий эрх ашигтаа нийцүүлэн "хувьчилах" -ыг сонирхогч бол Эрдэнэбат яах аргагүй мөн билээ. Ийм этгээдүүдийг төрөөс хол байлгах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж