Японд үйл ажиллагаа явуулдаг нинжагийн музейд хулгайч мэдэгдэлгүйгээр нэвтэрч, сая гаруй иен хулгайлсан хэрэг гарчээ. Тус улсын төв хэсэгт жуулчдын ихээр очиж сонирхдог Ига Рю нинжа музей нинжагийн алдарт овог Игагийн түүхийн талаар үзмэрүүдийг дэлгэж, хүмүүст таниулах зорилготой аж.
Музейн удирдлагуудын хэлснээр, цагдаа нар дохиолол дуугарч дууссаны дараа иржээ. Хэргийн газарт цагдаа нар ирээд, оффисын хаалгыг лоомоор хөшиж онгойлгосон, 150 кг жинтэй сейф алга болсныг мэдсэн байна.
Тус сейфэнд ойролцоогоор 1100 гаруй хүний музей үзэх захиалгын төлбөр хадгалаастай байсан аж. Ига Рю музейд зөвхөн үзмэрүүд байхаас гадна нинжагийн үзүүлбэр үзүүлж, ирсэн зочдод хэрхэн нинжа шиг хутга, од шидэх зэргийг заадаг байна.
Эх сурвалж: BBC
/*-*/ 2020-08-21 49.0.212.4
Нинжа бол бэлтгэгдсэн мэргэжлийн а******н биз дээ. Харин мэргэжлийн хулгайч биш
Жем 2020-08-21 172.58.139.174
Хулгайч нинжа нинжагийн музейгнинжаадав гээш…
Зочин 2020-08-21 103.57.95.181
Нинжагын музей нинжадуулсан байна. Музей үзээд сурсанаа газар дээр нь хэрэгжүүлсэн юм биш үү….
Zochin 2020-08-21 133.82.250.243
Za burhan mii manai nuguu hund gariin nuhduud l bish baigaasai. End tend hulgai deerem garch geheer l sanaa zowoh yum . heden jiliin umnu japand helnii kurst surch baisan heden huuheduud japand ail uhaad medeegeer garsan . Hunii umnuus nuur ulaih hetsuu shuu burhan min.
Зочин 2020-08-21 202.21.111.170
Хулгайч хэн нэгэнд мэдэгдэж хулгай хийдэг юм уу…… Орчуулга хийх гэж мөн а**х юм аа.