Японд үйл ажиллагаа явуулдаг нинжагийн музейд хулгайч мэдэгдэлгүйгээр нэвтэрч, сая гаруй иен хулгайлсан хэрэг гарчээ. Тус улсын төв хэсэгт жуулчдын ихээр очиж сонирхдог Ига Рю нинжа музей нинжагийн алдарт овог Игагийн түүхийн талаар үзмэрүүдийг дэлгэж, хүмүүст таниулах зорилготой аж.
Музейн удирдлагуудын хэлснээр, цагдаа нар дохиолол дуугарч дууссаны дараа иржээ. Хэргийн газарт цагдаа нар ирээд, оффисын хаалгыг лоомоор хөшиж онгойлгосон, 150 кг жинтэй сейф алга болсныг мэдсэн байна.
Тус сейфэнд ойролцоогоор 1100 гаруй хүний музей үзэх захиалгын төлбөр хадгалаастай байсан аж. Ига Рю музейд зөвхөн үзмэрүүд байхаас гадна нинжагийн үзүүлбэр үзүүлж, ирсэн зочдод хэрхэн нинжа шиг хутга, од шидэх зэргийг заадаг байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ