ЭМЯ: Батлагдсан 298 тохиолдлын 283 нь эдгэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Батлагдсан 298 тохиолдлын 283 нь эдгэрлээ

ЭМЯ: Батлагдсан 298 тохиолдлын 283 нь эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.8.21) "Covid-19"-т халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-"Covid-19"-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 22 сая 542 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 799 мянга гаруй хүн эндлээ. Мөн 15 сая 490 мянга гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 239 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ.

Сүүлийн 24 цагт ОХУ-д 4785 хүн шинээр халдвар авч, 110 хүн эндсэн. БНХАУ-д 40 хүн шинээр халдвар авснаас 22 нь гаднын орноос зөөвөрлөгджээ. Японд өчигдөр 1195 хүн шинээр халдвар авч 11 хүн энджээ. Японд халдвартай хүний 54 хувийг 20-30 насныхан эзэлж байна. Тиймээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг богиносгохоор болжээ. БНСУ-д өчигдөр 324 хүн халдвар авчээ. Үүний найм нь гаднын орноос зөөвөрлөгдсөн байна. ХБНГУ-д 1700 гаруй тохиолдол бүртгэгдлээ.

Европын орнуудад халдвар нэмэгдэж байгаа нь олон хүний бөөгнөрөл, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх зэрэг дэглэмийг сулруулснаас үүссэн гэж үзэж байна. Гэрээс гарахгүй байх нь тохиолдлын тоог бууруулж байгааг судалгаагаар баталсан.

Манай улсын хувьд өчигдөр (2020.8.20) 281 хүн ажиглалтаас гарч, 70 шинээр ажиглалтад орж, одоогоор 2781 хүн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 172 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр таван иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ХӨСҮТ-өөс өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч, сувилалд шилжлээ. Эдгээр иргэн нь 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй байлаа. Ингэснээр батлагдсан 298 тохиолдлын 283 нь эдгэрлээ. Эдгэрсэн хүний 28 нь сувилалд, 38 нь гэрийн ажиглалтад байгаа бол 217 хүний ажиглалтын хугацаа дууссан. Одоогоор ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүний 13 нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор 147, өнөөдөр 266 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн тандалт, судалгаа, шинжилгээг хийж байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж