Шведэд нас баралт сүүлийн 150 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Шведэд нас баралт сүүлийн 150 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Шведэд нас баралт сүүлийн 150 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

Швед улсад 2020 оны эхний хагаст нас барсан хүний тоо тус улсын сүүлийн 150 жилийн түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ. Тус улсад энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сард 51,405 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 6,500 гаруйгаар буюу 15 хувиар их үзүүлэлт болж байгаа юм. Түүнчлэн 2020 оны эхний хагаст Швед улсын хүн ам 2005 оноос хойш хамгийн бага хэмжээгээр өссөн байна. Харин үүнээс өмнө хамгийн сүүлд 1869 оны эхний хагаст Шведэд өлсгөлөнгийн улмаас 55 мянга гаруй хүн нас барж байжээ.

Коронавирусийн халдварын лмаас нас барсан хүний тоо ийнхүү өндөр байгаа нь тус улсын эрх баригчид цар тахлын оргил үед хөл хорио тогтоолгүй, хүн амд сүргийн дархлаа тогтоох бодлого баримталсантай холбоотой гэж үзэж байна.

Хүн амын 70-90 хувьд эсрэг биет үүссэн тохиолдолд сүргийн дархлаа тогтсон гэж үздэг ч тус улсын нийслэл Стокгольм хотын хүн амын ердөө 7.3 хувьд эсрэг биет үүссэн байжээ. Швед улсад одоогийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 5802 байгаа бол халдвар авсан хүний тоо 85 мянга даваад байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж