БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн ойр тойрныхон, тэр дундаа Ким Ёо Жон дүүдээ улам их эрх мэдэл олгож байгаа хэмээн БНСУ-ын тагнуулын агентлаг мэдээллээ.
Ким Жон Ун бүрэн эрхтэй удирдагч хэвээрээ ч хэт их ачааллаа хөнгөлөхийн тулд зарим эрх мэдлээ бусдад шилжүүлж байгаа аж. Улмаар Ким Ёо Жон төрийн ажлыг гардан удирдаж байж магадгүй хэмээн БНСУ-ын тагнуулын агентлаг үзжээ.
Гэхдээ БНСУ-ын тагнуулын агентлаг өмнө нь Умард Солонгосын талаар ташаа мэдээлэл гаргаж байсан удаатай. Энэ удаагийн дээрх мэдээлэл өчигдөр (2020.08.20) БНСУ-ын Үндэсний ассемблейд хаалттай хаалганы цаана яригдсан бөгөөд хуралдааны дараа хууль тогтоогчид сэтгүүлч нарт бага зэрэг мэдээлэл өгсөн байна.
Хууль тогтоогчдын мэдээлснээр тагнуулын агентлаг Ким Жон Ун суудалдаа хэвээр байгаа ч эрх мэдлээ бага багаар дүүдээ шилжүүлсээр байгааг онцолжээ.
Албан ёсоор мэдэгдэж байгаачлан Ким Ёо Жон өдгөө Пёньяны АНУ, БНСУ-тай харилцах харилцаа болон бусад улс төрийн чухал хэргүүдийг хариуцан ажиллаж, БНАСАУ-ын хоёр дахь хамгийн өндөр эрх мэдэлтэй хүн болсон билээ. Гэвч Ким Жон Ун түүнийг албан ёсоор залгамжлагчаа болгон сонгоогүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
/*-*/ 2020-08-21 49.0.212.4
Энэ ёстой нүдэнд хүйтэн авгай шүү, жинхэнэ ясны ордны хуйвалдааны толгойлогч зэвүүн гар байгаа даа
Зочин 2020-08-21 202.126.90.117
Эд яахав эрхбиш юмаа өөрсдөө хийгээд тарчигч байсан хэрэгцээгээ хангаад байгаа хүмүүс.Манай улс нэг гарт эрх мэдэл шилжвэл хоёр хөршийн аль нэгийг дагахаас өөр зам байхгүй.тэд ч зөөлөн зуушийг сэрээдэхээс татгалзахгүй .
Зочин 2020-08-21 202.131.245.243
Манай 80-ад оныхноос ганц гайгүй яваа нь энэ залуу шүү дээ. Амжилт хүсэцгээе л дээ.
хариу 2020-08-21 202.55.188.39
чи наад мэдээллээ орон орны тагнуулын байгууллагуудад зараач. тэд мѳнгѳѳ татганахгүй авна
Зочин 2020-08-21 202.179.21.192
Хүйтэн царайтай хүүхэн шүү
Монгол хүн. 2020-08-21 103.10.21.21
Тарган Ким аль хэдийн зүрхний клап нь хаагдаад үхсэн. Энэ бол орлон тоглогч бөгөөд тарган Кимийг шууд үхсэн гэж зарлах нь хойд Солонгосын нийгмийг дотроос нь дэлбэлж магадгүй учраас бодит эрх мэдлийг аажмаар дүүдээ шилжүүлж байгаа мэтээр жүжиг тоглож байна. Гэвч олон улсад нэгэнт муугаараа танил болсон Кимийг ашиглах нь хойдод ашигтай учраас орлон тоглогчийг Ким мэтээр ашиглах нь зөв гэж үзжээ. Энэ гал.зуу садис.т хүүхэн хойдыг яахыг одооноос үзэж сонирхцгооё.