Франц улс Навальныйд улс төрийн орогнол олгохоо амлав

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Франц улс Навальныйд улс төрийн орогнол олгохоо амлав

Франц улс Навальныйд улс төрийн орогнол олгохоо амлав

Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйн биеийн байдал өчигдөр (2020.08.20) гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлсэн билээ. Түүнийг хордуулсан байж магадгүй гэж үзэж байгаа ба Сибириэс Москва руу буцах замдаа гэнэт бие нь муудсан учир онгоц нь Омск хотод ослын буулт хийжээ.

Тэрбээр тухайн өдөр ганц аяга цайнаас өөр юу ч ууж, идээгүй учир хордуулсан хэмээн үзэж байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдсэн байна. Түүнчлэн Омск хот нь эмнэлгийн тоног төхөөрөмж тааруу байгаа тухай ч ярьжээ.

Гадаадын улс орнууд Навальныйн биеийн байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгдсэн бол Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц ОХУ руу илгээсэн байна.

Гэхдээ Навальныйг Герман руу эмчлүүлэхээр явуулахыг Оросын тал зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн Литва, Их Британи улсуудын Гадаад хэргийн сайд нар Навальныйн эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Хуульч, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный сүүлийн жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины засаглалын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бөгөөд жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байв.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж