Барак Обама: Трамп ардчиллын дайсан

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Барак Обама: Трамп ардчиллын дайсан

Барак Обама: Трамп ардчиллын дайсан

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама өчигдөр/2020.08.20/ зохион байгуулагдсан Ардчилсан намын үндэсний зөвлөгөөнд цахимаар оролцон, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлжээ. Тэрбээр хэрэв ирэх арваннэгдүгээр сард явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп дахин ялвал ардчиллын үнэт зүйлс ганхаж, ардчилал аюулд орно гэдгийг сануулжээ. Барак Обама “Одоогийн засаг захиргаа хэрэв дахин ялвал бидний ардчиллыг сүйтгэхэд бэлэн гэдгийг бид харлаа. Тиймээс бид хамтдаа нэгдэн бэхжих хэрэгтэй” хэмээжээ.

Барак Обама нийтдээ 19 минутын турш үг хэлсэн бөгөөд энэ хугацаандаа “Ардчилал” гэдэг үгийг 18 удаа дурджээ. Түүний үзэж буйгаар, одоогийн удирдагч нь өөрийгөө ерөнхийлөгч гэдгийг умартан зөвхөн ардчиллын үнэт зүйлсийг гутааж, өөрийнхөө болон бусад баян хүмүүсийн эрх ашиг, сонирхлын төлөө ажилладаг аж.

Мөн тэрбээр энэхүү ярианыхаа үеэр ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Жо Байданд саналаа өгөхийг уриалж, хэрэв Байден сонгогдвол АНУ-ыг зовлон бэрхшээлээс нь ангижруулж чадна гэв.

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд явагдахаар товлогдсон. SSRS судалгааны байгууллагын мэдээлж буйгаар, нийт сонгуульд оролцогсдын 50 хувь нь Ардчилсан намын төлөө санал өгөхөд бэлэн байгаа гэжээ. Харин Бүгд найрамдах намаас өрсөлдөх, одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп болон дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар 46 хувийн санал авна хэмээн тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж