Г.Дөлгөөн: Төв банк гадны банк орж ирэхийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

LiveГ.Дөлгөөн: Төв банк гадны банк орж ирэхийг дэмжинэ

Г.Дөлгөөн: Төв банк гадны банк орж ирэхийг дэмжинэ

УИХ-ын чуулган

УИХ-ын чуулган 2020.08.21

Posted by News.mn on Friday, August 21, 2020

17 : 32
2020-8-21

"Гадны банк орж ирэх хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай"

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар (2020.08.20) Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Нийгэм, эдийн засгийн нэг номерын асуудал бол зээлийн хүү буурах. Гэхдээ 2018 онд зээлийн хүү бууруулах стратеги гэж бичиг баталж байжээ. Зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэр, нийлүүлэлтийг нэмэх шаардлагатай. Нийлүүлэлт ховор байгаа учраас үнэтэй байгаа. Энэ салбарын эрсдэл өндөр байгаа учраас хүү буурах боломж харагдахгүй л байгаа юм. Энэ бодлоготой мэргэжлийн байгууллагууд дэмжиж байгаа юу. Цахим, дижитал банкуудын талаар ямар бодлого баримталж байна вэ.  Тэгэхээр гадны банк оруулж ирэх талаар Монголбанк дэмжих үү. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэглээний зээлийг багасгахад банк бус санхүүгийн байгууллагын зээлийн багц нэг их наяд хүрсэн байсан. Тэгэхээр банкууд хадгаламж төлөхгүй гэсэн нь эрсдэл дагуулахгүй юу.

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн:

-2018 онд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн стратеги дээр үндэслэн, өргөн цар хүрээнд боловсруулж оруулж ирсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн их зээлийн хүү буурсан нь санхүү, төсвийн тогтвортой байдал нөлөөлсөн. Төв банк гадны банк орж ирэхэд татгалзахгүй. Өнөөдрийн байдлаар гадны таван банк суурин төлөөлөгчөө ажиллуулж байгаа. Хэрэв гадны банк байгуулна гэвэл эх үүсвэрээ хэрхэх, иргэдийн салбар бус том төсөв хөтөлбөрт хөрөнгө оруулалт оруулахыг дэмжинэ. Дэлхийн нийтээрээ цар тахлын үед пинтек рүү шилжиж байгаа. Бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байдлыг багасгах, цахим гарын үсгээр асуудлаа шийдэх чиглэлээр бодлогын баримт бичиг оруулж ирсэн. Цахим банк нь зардлыг бууруулах бүрэн боломжтой учраас бид энэ чиглэлийн банк байгуулах асуудлыг дэмжиж байгаа.

Ажлын хэсэг:

-Зээлийн хүү бууруулах цогц бүтэц зохион байгуулж байж зээлийн хүү буурна. Хадгаламжийн хүү доошоо сайн буухад зээлийн хүү буурна. Санхүүгийн зах зээлээс мөнгө банк бус зэрэг бусад сектор луу шилжих вий гэсэн болгоомжлол бий.  Мөн хэрэглээний зээл дээр хязгаарлалт тавихад банк бус санхүүгийн байгууллага руу  хэрэглээний зээл шилжиж байгаа нь эрсдэл дагуулж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Хэзээ цахим банкийг нээх вэ. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, зардлаа бууруулахын тулд 

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн:

-Гадны банкийг оруулж ирэхэд хууль эрх зүйн орчин нэн тэргүүнд шаардлагатай ажил болоод байна. Төрийн оролцоогүй хувийн эрүүл банк орж ирэхэд Төв банк татгалзахгүй. Дотоодын банктай өрсөлдөхөөс илүү том төслүүдийг дэмжих нь зөв гэж үзэж байгаа. М банкны хувьд 2019 онд Төв банкинд хүсэлтээ ирүүлснийг нь холбогдох байгууллагууд хариугаа өгөөд явсан бөгөөд дахин хүсэлт ирүүлээгүй байна. Дүрэм, журмын дагуу дахин хүсэлтээ өгвөл татгалзах зүйлгүй. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Гаргах гэж байгаа тогтоол ганц банкинд хамаарах уу эсвэл банк бус гэх зэрэг бусад газар нь хамаарах уу. Хямд өртөгтэй мөнгө олох нь Монголбанкны үүрэг. Дэлхий дээр хямд өртөгтэй мөнгө маш их байхад тэр мөнгийг авчраад эх үүсвэрээ шийдээд явж болдоггүй юм уу.

Ажлын хэсэг:

-Энэ стратеги нь бүх санхүүгийн байгууллагууд хамаарна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Энэ тогтоол батлагдаад маргааш хүү буурахгүй. Ер нь бол дунд хугацаанд зээлийн хүү буурах гол хүчин зүйл нь өрсөлдөөн. Банк хоорондын өрсөлдөөн болон хадгаламжийн эх үүсвэртэй өрсөлдөх эх үүсвэр, бонд хэлбэрээр мөнгө босгох. Өрсөлдөөнийг яаж зохицуулах вэ. Өрсөлдөөн ширүүсвэл хэрэглэгчийн зээлийн хүү буурна. Энэ стратегийг дагаад Монголбанк өөрийн өндөр зардлуудаа танана гэсэн. Мөн барьцаа хөрөнгөний асуудал. Жижиг, дунд бизнесийн барьцааг арай өөр хэлбэрээр зохицуулах боломж байдаг уу. Монголбанкны зарим ажилтан банк бустай гэдэг ч Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнууд бас банк бус санхүүгийн байгууллагатай байдаг асуудлыг шалгах хэрэгтэй. Зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан:

-Монголбанкны ажилтнуудаас банк бус санхүүгийн байгууллагатай гэдэг асуудал өнгөрсөн жил гарсан. Манай байгууллагын хувьд хувьцаа эзэмшигч болон эцсийн эзэмшигчийн мэдээллүүд нийтэд ил тод байдаг. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажилтан банк бус байхгүй.

Ажлын хэсэг:

-Зээлийн мэдээллийн санг хөгжүүлэх тухай асуудал 10 жил яриад үр дүнд хүрэхгүй байгаа. Банкны холбоо, Монголбанкин дээр бүртгэлийн программыг шинэчлэхгүйгээр мэдээллийн сангийн үйл ажиллагаа сайжрахгүй юм билээ. Тиймээс зээлийн мэдээллийн сан байгуулаад ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт дутагдалтай. Мөн тухайн барьцаа хөрөнгийн үнэлгээг 50-60 хувийн бууралттай тооцож, зээл олгодог байдлыг эргэж харвал барьцаа хөрөнгийг хадгалж хамгаалах зардал маш өндөр гардагтай холбоотой. Цаашид зээл чанаргүй болж шүүхийн маргаан үүсэхэд 6-10 жил хүртэл үргэлжилдэг зэрэг олон хүчин зүйл бий.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Энэ хуулийг батлах нь зөв. Ялангуяа гадаадын банк оруулах асуудлыг ярих шаардлагатай. Гадаадын банкыг оруулах асуудлыг ҮАБ-тай холбож, тайлбарладаг боловч дотоодын банкны хүүгээс болж олон эрсдэл үүсч байгаа учраас төрийн бодлогын хэмжээнд авч, чөлөөлт өрсөлдөөнийг бий болгохоос өөр арга алга байна. Тиймээс судалгаа гаргаж, зоригтой шийдэл гаргаж эдийн засгийг сэргээх, ард иргэдийн амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргах нь зөв. 

Ингээд Зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

14 : 11
2020-8-21

Чуулган: Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төвсийн төсөөллийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. 

Posted by News.mn on Thursday, August 20, 2020

Одоо УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хуралдах бөгөөд түүний дараа чуулганы хуралдаан үргэлжлэх юм. 

09 : 49
2020-8-21

"Ямар ч ашиггүй төрийн өмчит компани 40 саяар шинэ жилдсэн шүү"

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын чуулган

УИХ-ын чуулган 2020.08.21

Posted by News.mn on Thursday, August 20, 2020

 

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Цар тахлын улмаас улсын төсвийн хөрөнгө оруулалт бусад асуудал хүнд байгааг ойлгож байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон барилга, объектуудын санхүүжүүлж, гүйцэтгэгч нь тодорсон бол төсөвт суутгадаг. 2020 онд нэг тэрбум төгрөг төсөвт суулгачхаад найман жил дараалан төсөвт өртөг нэмээд байдаг. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсөв дээр тавигдсан хөрөнгө оруулалтуудын төсөвт өртөг жил дамнахаар нэмэгдээд байдаг. Зураг төсөвгүй байхад нь төсвөө суулгадаг, эсвэл зураг төсөл нь бүр өмнө хямд өртгөөр хийгдсэн байдаг зэрэг шалтгаануудаар төсөвт өртөг нэмэгддэг. Энэ 2021 оноос эхлэн зураг төсөвгүй хөрөнгө оруулалт тавихгүй, газаргүй бол төсөв тавихгүй байна гэсэн бодлого барьж явмаар байгаа юм. Засгийн газар зөвхөн Барилга, хот байгуулалтын яам дээрээ зураг төсвөө гаргадаг байя гэсэн шийдвэрээ гаргачихсан.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Бид төсөвтэй холбоотой олон бодлогын бичиг баталдаг. Үр дүн нь хөгжил рүү л хурдтай явах гээд зүтгэдэг. Бид хөгжил рүү явахын тулд төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх ёстой гэж боддог юм. Гэтэл төсөв ярихад орон нутгаас танаж, төвлөрсөн газар руу нэмдэг. Төрийн аудитын байгууллага нь иргэдийн тулах цэг байх ёстой юм. Аудитын байгууллага зөвлөмж хүргүүлсэн л гэх юм. Үр дүн байдаггүй. Төрийн аудитын байгууллагын хариулт, гишүүдэд өгч байгаа мэдээлэл маш дутмаг байна. Хэмнэлтийг хөрөнгө оруулалтаас бус урсгал зардал, төрийн данхар бүтцээс танадаг баймаар байгаа юм. Урсгал зардлыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ. Өнгөрсөн жил Засгийн газар ковидтой гээд маш олон зардлуудыг танах ёстой гэсэн чиглэлтэй ажилласан ч үр дүн гараагүй. Ирэх жилүүдэд урсгал зардлуудыг хэдэн хувиар бодитоор буулган тооцоолол байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн тодотголоор төрийн байгууллагуудын 118 тэрбум, хөрөнгө оруулалт дээр 520 орчим тэрбум төгрөгийг хасч оруулж ирсэн. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, эрүүл мэндэд анхаарах зэрэг арга хэмжээтэй холбоотой урсгал зардлууд бол нэмэгдсэн. Ер нь бол зардлыг бууруулж чадахгүй гэхэд нэммээргүй байна. Гишүүд ч гэсэн ийм зардал нэммээр байна л гэсэн санал гаргаж байгаагаас хасна гэсэн санал лав гарахгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 13 дахин өсч, төсөв тэр хэрээ өссөн. Энэ өсөлт буурахад зардлаа дагаж бууруулахгүй явсаар ирсэн нь өнөөдрийн төсвийн хүнд нөхцөл байдалтай болгосон. Төсвийн алдагдал өсч байна, төсвийн орлогыг тэлж болохгүй. Ирэх жилийн бондуудын төлөлтийг хийхийн тулд төсвийн үзүүлэлт, тоонууд нь маш сайн байх ёстой. Ирэх жилээс үзүүлэлтүүд сайжирна гэсэн өөдрөг зүйл яриад байхаар гишүүд зардлаа илүү их нэмж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Төрийн албаны данхар бүтэц, авлига, хүнд суртлын асуудлыг маш их ярьж байна. Төрийн өмчит 500 орчим компаниуд байгаа. Тэндээс хоёр л том үйлдвэр нь ашигтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Төрийн өмчийн компаниуд маш их зардал гаргадаг. Өнгөрсөн онд гэхэд нэг төрийн өмчит компани 40 сая төгрөгөөр шинэ жил хийж байсан. Төрийн алба данхайгаагүй, томроогүй гэдгээ харуулахын тулд маш олон байгууллагыг улсын үйлдвэрийн газар болгосон. Ер нь бол 220 орчим төрийн албан хаагчтай болсон. Жишээлбэл, Удирдлагын академи улсын үйлдвэрийн статустай болсон. Ийм статустай маш олон байгууллагыг бий болгож, төрийн албыг нэмэгдүүлсэн. Тиймээс ирэх жилүүдэд гол асуудал төрийн өмчит компаниудын асуудалд УИХ нэхэл хатуутай байж, шаардаж ажиллана шүү. 

Ингээд гишүүд үг хэлж, асуулт тодруулга авсны дараа 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд 2020 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

09 : 17
2020-8-21

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулиар 5 хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ хуулийн төсөл орон нутгийн сонгуультай давхцаж байгаа нь хоёрдмол ойлголт өгч байгаа, мөн маш чухал хууль учраас намрын чуулганаар хэлэлцээд явах нь зөв байх. Мөн хуулийг дагалдаж таван хуульд өөрчлөлт оруулах ажил дуусаагүй, 2020 оны аравдугаар сард болон орон нутгийн ээлжит сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, дэгийн дагуу хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага авахыг хүсч байна" гэлээ.

Ингээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр Ардчилсан намд тав хоногийн завсарлага өглөө.

Одоо чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн төслийг хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж