Засгийн газрын нэр бүхий сайд УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явсан асуудлыг шалгаж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан гэх мэдээлэл гарах болсон. Энэ хүн нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бөгөөд сүүлийн хоёр жилийн турш түүнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнаж, чагнасан гэнэ. Энэ асуудлыг ихэд нууцалж байгаа учраас Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа аж.
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэл, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцдаг юм.
Сануулахад, өмнө нь 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь тагнаж чагнасан, мөрдсөн хэмээх дуулиан дэгдэж, хуулийн байгууллага хүртэл энэ асуудлыг шалгаж байсан юм.
Холбоотой мэдээ