Истанбул-Улаанбаатар тусгай нислэг газардлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Истанбул-Улаанбаатар тусгай нислэг газардлаа

Истанбул-Улаанбаатар тусгай нислэг газардлаа

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2020.08.21) 08:05 цагт Улаанбаатарт газардлаа.

Истанбул болон Хонгконг руу тусгай үүргийн онгоцууд өчигдөр нисч, Хонгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардаж, Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирсэн юм.

Тус онгоцонд эрүүл мэндийн шалтгаантай-37, өндөр настан-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байжээ.

Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж