ЖДҮХС-г "цөлмөж", ял авсан этгээдүүд | News.MN

ЖДҮХС-г "цөлмөж", ял авсан этгээдүүд

ЖДҮХС-г "цөлмөж", ял авсан этгээдүүд

ЖДҮХС-г "цөлмөж", ял авсан этгээдүүд

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол  зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбар хийж байв. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан гишүүдэд хариуцлага тооцох хүсэлтийг хууль, шүүхийнхэнд одоо ч тавьж, эсэргүүцлээ илэрхийлж буй.  

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас 15 гишүүнд  хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж хэрэг үүсгэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас хэргийг хаасан юм. Уг нь улстөрчийн ёс зүй өндөртэй, хариуцлагатай оронд ард түмэнд очих ёстой зээлийг хамаарал бүхий этгээд болон хамаатан садныхаа компанид авсан гишүүд нь аль хэзээний огцрох байсан биз.

Шүүх байгууллага олон жил дамнасан авлига, албан тушаалын  гэмт хэргийг эцэслэж, зохих шийтгэлийг нь оноож эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир нар хорих, Б.Батзориг торгох ялаар шийтгүүлсэн.

ЖДҮХС-гийн мөнгөнөөс хулгайлсан гэмт хэргийг мартаж үл болох баримт бөгөөд хаяж үл болох хариуцлагын тухай асуудал юм. Ял авсан хүмүүсийг эргэн сануулъя.

ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Өөрөө ч хамгийн өндөр үнийн дүн бүхий зээл авсан байдаг.

Наймдугаар сарын 4-ний өдөр түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүхээс Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.

Д.ДАМБА-ОЧИР 3.6 ЖИЛИЙН ЯЛ СОНСОВ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан.

Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал наймдугаар сарын 19-ний өдөр болж түүнийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Г.СОЛТАНД ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Нийслэлийн прокурорын газар улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.

Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийн тогтоогдоод байна. Тодруулбал, тэрбээр хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан нь энэ юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хуульч 2020-08-21 192.82.76.95

Бусдыг адилхан яллаач хулгайч нарт хууль адилхан үйлчлэх ёстой

Avatar

Татвар төлөгч 2020-08-21 192.82.76.134

Хорилоо л гээд байхын. Хулгайлсан мөнгийг нь яагаад төлүүлэхгүй байгаа юм. Хөрөнгийг нь яагаад хураахгүй байгаа юм. Олон тэрбумыг нь хэнийг төл гэж үлдээж байгаан. Амарч гарч ирээд сайхан амьдраарай гээд үлдээж байгаа юм уу??????

Avatar

Зочин 2020-08-21 66.181.180.27

Ийм бага жилтэй ялаар шийтгэснээр улсыг ард түмнийг хуурч байна. Одоо УИХ-д сууж байгаа дахиад даргаар шагнуулсан ЖДҮС-ийн хулгайчдаа зайлуулж шоронд нь оруулаачээ. Битгий ялгаад бай. Хулгайч бол хулгайч. Ялангуяа тэр ш сайд дахиад хулгай хийнэ. Амташсан хэрээ 13 дахинаа гээч болох вий.

Avatar

Иргэн 2020-08-21 203.217.139.242

Үлдсэн ЖДҮ хулгайлагчидтайгаа МАН хариуцлага тооцохгүй юм уу?

Avatar

Зочин 2020-08-21 103.229.121.221

Н. Оюундарь гээд ЖДҮ- чинг бариачээ. МУИС урд талын бүх барилгуудыг төрөөс шаасан мөнгөөрөө авцан байгаа, Blue Mon гээд гоё нэр өгсөн байгаа.

Avatar

зочин 2020-08-21 192.82.68.10

ял авсан биш амралтаа авсан гэж гарчиг ѳгсѳн нь тохирох байх

Avatar

zochin 2020-08-21 202.126.90.4

daraaginh n j enhbayar l enhbold geh met

Avatar

Зочин 2020-08-21 202.126.89.177

Энэ гэмт хэрэгтнүүд шорондоо сууж баыгаа н үнэн үү

Avatar

зочин 2020-08-21 202.9.46.160

бүх боломжийг олгосон салбарын сайд асан торгуулаад өнгөрдөг нь шударга ёсонд нийцэж байгаа юм уу???????????????????????

Avatar

Зочин 2020-08-21 202.179.26.192

цөлмөж гэнээ. зээл авах нь зах зээлийн үндсэн ухагдахуун ш дээ. идээгүй, эргэж төлсөн. Хэвлэл мэдээлэл ийм байдаггүй юм!!!!!

Avatar

Зочин 2020-08-21 202.9.46.143

МУУ ТӨРИЙН БАГЖ ХЭРЭГСЭЛ НЬ ХАРААТ ШҮҮХ,ПРОКУРОР ЦАГДАА ХОЙНО АРГАГҮЙ ДЭЭ ,,,,,МАН-ЫНХАА ЖУРМЫН НӨХДӨД ТЭГШ ШУДАРГА ХАНДАХГҮЙ ЗАРЧИМ ЯРЬДАГҮЙ СЭЛЭМ ЭРГҮҮЛЖ,,,, АЯ ТАЛ ЗАСЧ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ХОЕР НҮҮХ ГАРАХААР ЯАЖ Ч ЯЛЗРАЛААСАА САЛАХ БИЛЭЭ ДЭЭ ,,,,,

Avatar

Зочин 2020-08-21 195.46.106.44

2009-2019 оны хооронд ЖДҮ-г хөгжүүлэх сан 976.9 тэр бум төгрөг гаргасан. ҮҮний үр дүн 2009-2012 онд 39 хувь нь 2012-2016 онд 54 хувь нь 2016-2018 онд 12 хувь нь тус тус ямарч үр дүнгүй алга болсон гэж УИХ дээр ЖДҮ-н сангийн захирал ярьж байна. УИХ-аас ажлын хэсэг байгуулж эдгээр чанаргүй зээлийн асуудлыг шалгах ёстой. энэ тооноос л харахад 100 гаруй тэрбум төгрөгөөр хэн нэг нь гараа угаасан байна шүү дээ. Үүнийг шалгаж тодруулахыг улс төрийн бүх хүчнүүд сэтгүүлч, хуульчид ард иргэд шаардах ёстой

Avatar

Зочин 2020-08-21 203.91.115.55

ЖДҮ бол нэг нэг тэрбум төгрөгийн хулгай. гэтэл АСЕМ чингэс самуурай бонд батүүлийн хүүхэдтэйгээ нийлсэн хулгай их наядуудын хулгай. нам гүм таг чиг. элбэгдорж зугаалж батүүл сонгуулдаж жаргажийнаа.

Avatar

Зочин 2020-08-21 202.55.188.94

Эдгээр амитас бүгд давхар гэмт хэрэг үйлдээд ял багатай хувилбараар таслагдсан байгааг анхаарна биз. Өөрөөр хэлбэл ял завшигчид.

Avatar

zochin 2020-08-21 43.242.243.200

Дутуу л бна даа Учрал Нямбаатар Ж.Энхбаяр гээд олон хүн бий дээ

Avatar

ёс 2020-08-21 150.129.143.42

Энэ Ундармаа авгай нилээн архи уудаг царайтай юмаа.

Avatar

777 2020-08-21 66.181.161.30

бусад ждү ийн эздийг бариач У.Хүрэлсүх Ж.Энхбаяр Я.Содбаатар Х.Тэмүүлэн Х.Нямбаатар нар тонон дээрэмдсэн

Avatar

Зочин 2020-08-21 64.119.25.19

Хүүк ЖДҮ з/б-тай тараасан бол одоо тендер з/б-тай тарааж байна. Яахлаараа тендер зарлаагүй байхад эзэн нь тодорчоод байнаа энэ тендерүүд чинь

Avatar

зүгээр л хуулбар ниитлэл байна сонихроод байх юу ч алга 2020-08-21 66.181.161.85

хүрэлсүх учрал годонбаатар оюунханд сахаланцар шатар нар хэзээ вэ чадах уу

Avatar

Зочин 2020-08-21 66.181.161.44

Hook ooriigoo shorond hiigeechee. Tsulmuh sanaag n uuruu gargaj EC bolchihood helsneer n konop dardgui golognuudee awaachaad urguld gargaad baih yum.

Avatar

gus 2020-08-21 202.131.229.146

gehdeel ene undarmaa gedeg huuhen bol arai baga bainaa ter NDSH etr yu bolsiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж