"Трамп Москвагийн мисстэй дотно харилцаатай байсан" | News.MN

"Трамп Москвагийн мисстэй дотно харилцаатай байсан"

"Трамп Москвагийн мисстэй дотно харилцаатай байсан"

"Трамп Москвагийн мисстэй дотно харилцаатай байсан"

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй хэргийг Сенатын тагнуулын хороо шалгаж, сүүлийн үед хэд хэдэн сонирхолтой тайланг нийтэд ил болгоод байгаа билээ. Тэдгээр тайлангуудын нэгд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын миссийн тэмцээний ялагчтай янаг амрагийн холбоотой байсан байж болзошгүй хэмээн дурьдсан байна. Гэвч мөрдөн байцаагчдын хэлж буйгаар уг мэдээллийг ОХУ-ын талаас батлаагүй байгаа аж.

Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөсөө 20 жилийн өмнө ОХУ-д очиж байсан бөгөөд тэндээ хөрөнгө цуглуулж, ууж, идэж, тансаглаж, Сенатын тагнуулын хорооны мөрдөн байцаагчдын олж мэдсэнээр Москвагийн мисс байсан бүсгүйтэй танилцсан аж.

Мөрдөн байцаагчид тус үйл явдлыг лавшруулахаар Трампын холбоотон Роберт Каррантай ярилцахад тэрбээр Трампыг орос эмэгтэйтэй янаг амрагийн холбоотой байсан хэмээн боддогоо мэдүүлсэн байна. Мөн өөр нэг холбоотон Леон Д.Блэк "Трамп мисстэй цуг тайчих клубээр үйлчлүүлж байсан" гэжээ. Бас өөр нэг гэрчийн мэдүүлснээр Трамп Москвад өөр нэг хүүхэнтэй хамт байсан бөгөөд хотын даргатай уулзахдаа түүнийгээ дагуулж очсон аж. Тухайн үедээ Трамп Марла Маплестай гэр бүл болон амьдарч байжээ.

Карран бол америк гэрэл зурагчин бөгөөд Трамптай цуг зочид буудлаар явж, хэрэгцээтэй зургуудыг нь дарж өгч байсан аж. Харин Блэк бол Аполло Глобал Менежмент хувийн өмчийн фирмийн үүсгэн байгуулагч юм.

Трамптай холбоотой эдгээр мэдээллүүд Сенатын тагнуулын хорооны тав дахь буюу сүүлийн тайланд багтан энэ долоо хоногт нийтлэгдсэн юм. Мөн тайланд дурьдсан ихэнх мэдээллүүд Трампыг ОХУ-тай дотно харилцаатай байсан хэмээн үзэхэд хүргэж байгаа бөгөөд түүний эсрэг ашиглагдах бүрэн боломжтой аж.

Гэсэн ч тагнуулын хороо тус тайлан дахь мэдээллүүдээ эргэлзээтэй хэвээр үлдээсэн юм. Тухайлбал, тэд тайланд дурьдсан мэдээллүүдийг ОХУ-ын талаас эцэслэн батлаагүй бөгөөд Трамптай харилцах харилцааныхаа талаар нарийн тайлбар өгөөгүй хэмээсэн байна. Мөн дээрх тайланд эдгээр бүх мэдээлэл нь 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэдгийг батлах хангалттай баримт болж чадахгүйг тайлбарласан байна.

Тагнуулын хороо эдгээр тайлангууд нь гадаад орнуудын болзошгүй аюултай нөлөөллийг иргэдэд ойлгуулах, гадаад орчинд АНУ-ын улс төрд сөргөөр нөлөөлж болзошгүй ташаа мэдээлэл тархахаас сэргийлэх зорилгоор Ерөнхийлөгчийн тухай ноцтой баримтуудыг дэлгэсэн хэмээн тайлбарлаж байгаа аж. Мөн тайлангийн нэг хэсэгт ОХУ-ын “компромат” буюу шог зургийн урлагийн талаар нарийвчлан тэмдэглэсэн бөгөөд түүнийг АНУ-ын эрх баригчдын эсрэг ашиглавал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал бүлж магадгүй хэмээсэн байв.

Виржиниагийн ардчилагч, Сенатын тагнуулын хорооны дэд дарга сенатор Марк Уорнер ОХУ Трампыг сонгогдоход тусалсан байж болзошгүй асуудлын талаар өөрсдөө мэдэгдэл хийх хэрэгтэй хэмээн ярьжээ. Тэрбээр “Америкчууд эдгээр тайланг уншаад өөр өөрсдөө дүгнэлт хийх нь зөв” хэмээсэн байна.

Гэвч Цагаан ордон “Тусгай зөвлөгөөн, өөр бусад хороодын мөрдөн байцаалт, тагнуулын хорооны өмнөх дөрвөн тайлангийн эцэст Сенатын тагнуулын хороо бид бүгдийн аль эртнээс мэдэж байсан зүйлсийг л тайлагналаа. ОХУ, Трамп хоёрын дунд анхнаасаа ямар ч хуйвалдаан байгаагүй” хэмээн дээрх тайланг буруушаасан талаар Цагаан ордны төлөөлөгч Жудд Дир хэлээд, тав дахь тайланг “Радикал Либералууд болон тэдний хамтрагч хэвлэл мэдээллийнхний хийсэн хэзээ ч дуусашгүй хуувилдааны онолын нэг хэсэг” хэмээн тодорхойлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын хөндлөнгийн нөлөөллийн тусламжтай гарч ирсэн үү гэдэг асуулт удаан хугацаанд яригдаж байгаа ч Трамп энэ бүхнийг оргүй худал зүйл, АНУ-ын сонгуульд Владимир Путин хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй хэмээн эрс мэдэгдсээр байгаа билээ. Мөн тэрбээр 2020 оны сонгуульд дахин сонгогдоход нь ОХУ тусалж байж болзошгүй хэмээн энэ сард АНУ-ын тагнуулын байгууллагууд анхааруулсныг няцаасан байна.

Энэ долоо хоногт нийтлэгдсэн тагнуулын хорооны тайлан Трампын ОХУ-д өнгөрүүлсэн өдрүүдийн тухай хамгийн нарийн тайлбарласан албан ёсны мэдээлэл болсон байна. Тухайлбал, 1000 орчим хуудастай тус тайлангийн хэдэн арван хуудас зөвхөн Трампын ОХУ-д хэрхэн цагийг өнгөрөөсөн тухай байх аж. Тэгэхдээ Трамп 2013 онд дахин ОХУ-д дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулахаар очихдоо хэн хэнтэй цуг явсныг, түүнээс гадна зочид буудлын цахилгаан шатанд хэд хэдэн эмэгтэйтэй хамт яваа бичлэг зэргийг хүртэл багтаажээ.

Энэ асуудал өмнө нь ч сөхөгдөж байсан юм. Тухайлбал Британийн тагнуулч Критофер Стил Ерөнхийлөгчийг 2013 онд Москвад очихдоо Ритз-Карлтон зочид буудалд биеэ үнэлэгчидтэй цуг байгаа бичлэг бий хэмээж байсан ч холбооны мөрдөх товчоо үүнийг цуу яриа төдий зүйл хэмээн няцааж байсан юм.

Харин Сенатын тагнуулын хорооны тайланд дурьдсанаар өндөр албан тушаалтнуудад голдуу үйлчилдэг тус Ритз-Карлтон зочид буудалд ОХУ-ын тагнуулын алба ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчдэдээ олон тооны биеэ үнэлэгч санал болгодог нууцлал өндөртэй зочид буудал аж. Мөн тайланд Трампын холбоотон, ОХУ-д аж төрдөг америк бизнесмен, 1996 онд Трамп очиход Москвад байсан Дэвид Геованис Трамп 2017 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Москвагийн мисстэй дахин холбоо тогтоосон хэмээн баталсан байна.

Эх сурвалж: THE NEW YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-21 202.9.40.108

Англи хэлийг гүнзгийрүүлж үзэх хүсэл тэмүүлэлтэй дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд гэрээр болон офист англи хэлийг чанартай, өндөр түвшинд заана. Нэг айлын 2 хүүхэд байж байна болно. 99922603

Avatar

Kompromat 2020-08-21 74.105.51.49

gedeg shog zurag bish idesh urhi tavij ugch evgui baidald oruulaad tuugeer daramtalj gartaa oruuldag KGB arga shuudee. IIH iin gishuudiig JDU zeel svahuulaad amiig ni barih zereg

Avatar

Зочин 2020-08-21 49.0.218.165

атаархаад байж дээ азгүй эрчүүд нь

Avatar

Зочин 2020-08-21 202.55.188.94

Оросын янхнуудад хил хязгаар гэж үгүй.

Avatar

Зочин 2020-08-21 202.131.245.243

Монгол янхнуудад Эрээнээс өөр очих газар үгүй.

Avatar

Зочин 2020-08-21 202.55.188.94

Малайз, Казахстан хүрчээд байгаа, манайхан. Манай ялгуусан ерөнхийлөгч салхийг нь хагалсан юм.

Avatar

👌✌ 2020-08-21 202.21.108.32

🐏👍🏻

Avatar

Зочин 2020-08-21 202.131.245.243

Мундаг эр л байна. Өөр юу хэлэх вэ?

Avatar

Gus 2020-08-21 202.131.229.146

NO ONE GIVES A FUCK

Avatar

зочин 2020-08-21 202.21.100.210

физологи ………. Эр хүндээ

Avatar

Монгол 2020-08-21 66.181.180.27

Манай өнөөх, Цэцийн даргынхтай төстэй явдал юм уу даа? Ялгаа нь манай хүнийг солонгос хүүхэн голж дургүйцсэн, Трампыг тэгээгүй юм шиг. Бас, манай хүн бөгсийг нь самардсан солонгос хүүхэн я***н биш байж л дээ. Тэгээд заргалдсан зэвүүцэж заргалдсан хэрэг болов уу? Гэхдээ манай дарга ч Трамп ч мөрөн дээрхдээ биш цавиндахдаа хөтлөгддөг нь төстэй юм уу даа, монди гэж.

Avatar

Зочин 2020-08-21 202.126.90.84

Өгзөгт хүрсэн гэх ямар ч баримт байхгүй. Бичлэг гээд байсан нь үнэндээ сүрдүүлгэ байсан. Үгүй бол кал бичлэгийг нь дэлгэх л байсан.

Avatar

Od 2020-08-21 182.160.38.197

Doodlhoo zahirch chadahgui baij ulsiig yaj zahirdag bnaa ha ha ha ha hi hi hi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж