Дараагийн Тэрүнофүжи Ган-Эрдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Дараагийн Тэрүнофүжи Ган-Эрдэнэ

Дараагийн Тэрүнофүжи Ган-Эрдэнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн өнгөрөгч нагоя башё тун сонирхолтой явагдаж, Исэгахама дэвжээний монгол бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ макүүчи буюу дээд зиндаанд түрүүлж, сэтгэл хөдөлгөм амжилтын эзэн болсон билээ. Исэгахама дэвжээний эзэн, ёкозүна Асахифүжи Сэйяад бас нэгэн сайхан зүйл тохиолджээ. Тодруулбал, түүний шавь Нишикифүжи макүшита буюу гуравдугаар зиндаанд тав ялж, хоёр ялагдсан амжилтаар ирэх башёгоос эхлэн жүрёо зиндаанд дэвшин барилдах эрхтэй болжээ.

Жүрёо болон макүүчи зиндааны бөхчүүдийг сэкитори хэмээн нэрлэдэг бөгөөд сүмочдын хувьд дээд зиндаанд барилдах нь юу юунаас илүү чухал. Сүмочдын хувьд жүрёо зиндаанд дэвшин барилдана гэдэг үнэхээр том амжилт.

Жүрёо зиндааны хамгийн доор эрэмбэлэгдэх болон макүшита зиндааг тэргүүлэх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.

Нишикифүжи болон түүний дэвжээний багш хоёр цар тахал болон түүнээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөмжийг үл хайхран төрөлх хотынхоо захирагч болон ахлах сургуульдаа сайхан мэдээ дуулгах гэж Япон улсын хойд хэсэгт байрладаг Товада хотдоо зочилжээ. Нишикифүжи сүмогийн замналдааа анхныхаа цалинг ирэх башёгийн үеэр хүртэх ба нэг эсвэл хоёр сарын хугацаанд л олгогддог энэхүү цалин нь 8,800 ам.доллар ажээ. Мөн үүн дээр нэмэгдээд шагналын мөнгө, нэмэлт хөнгөлтүүд багтана.

Өдгөө 24 настай Нишикифүжи жонидан болон макүшита зиндаанд тус бүр нэг түрүүлээд байна.

Сүмогийн дээд хоёр зиндаа болох жүрёо, макүүчи зиндааны бөхчүүд шимэкоми буюу цагаан торгон бүс, албан ёсны тэмцээний үеэр өмсөх кимоногоо худалдан авах зардал болон бусад зүйлст зарцуулагдах мөнгөө өөртөө гаргах хэрэгтэй болдог аж.

Сүмогийн дээд зиндаанд барилдах болсноор тухайн бөхийн амьдралд олон өөрчлөлт гардаг. Жишээ нь, цалин авдаг хэдий ч бүхий л зүйлийнхээ төлбөрийг өөрөө төлж, хоромхон зуурт л дансаа хослуулдаг байна. Мөн орон нутагт нь хөгжөөн дэмжигчдийн клуб үүсгэн байгуулагдаж, дээд зиндаанд барилддаг бөхийнхөө нэр алдар, зураг бичлэгийг дурсгадаг уламжлалтай. Үүний жишгээр ирэх улиралд жүрёо зиндаанд барилдах болсон Нишикифүжигийн хөгжөөн дэмжигчдийн клуб байгуулагдаж, тэргүүнээр нь Товада хотын дарга ажиллахаар болжээ.

Жүрёо зиндаанд барилддаг бөх бүр өөрийн гэсэн туслахтай, тодорхой эрх чөлөөтэй байх боловч барилдаанд хангалттай ялж чадахгүй бол энэ бүх хангамжаа эргүүлэн алдах болно. Харин макүүчи зиндаанд барилддаг бөх муу амжилт үзүүлвэл жүрёо зиндаа руу чансаа доошлон, цалин нь тодорхой хэмжээгээр хасагддаг.

1963 онд жүрёо зиндаанд барилдаж байсан Китаножүжи бүх өрсөлдөгчөө ялж, нэг ч ялагдаж байгаагүй бол түүний энэхүү амжилтыг 2006 онд Эстони бөх Баруто давтаж байсан юм. Сүмо бөх судлаачид Нишикифүжиг энэ амжилтыг давтан удахгүй макүүчи зиндаанд дэвшин барилдана гэж үзэж байна.

Ирэх есдүгээр сарын башё Токио хотын Кокүгикан ордонд есдүгээр сарын 13-нд үзэгчгүй зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж