Согтууруулах ундаа хэрэглэсэн бол "Covid-19"-ийн вакцин тарьж болохгүй | News.MN

Согтууруулах ундаа хэрэглэсэн бол "Covid-19"-ийн вакцин тарьж болохгүй

Согтууруулах ундаа хэрэглэсэн бол "Covid-19"-ийн вакцин тарьж болохгүй

Согтууруулах ундаа хэрэглэсэн бол "Covid-19"-ийн вакцин тарьж болохгүй

Ирэх есдүгээр сараас ОХУ коронавирусийн вакцины тарилгад бүх хүнээ хамруулахаар төлөвлөж байгаа. Бүх хүнийг хамруулах ёстой, зарим нэг тохиолдолд вакцин хийж болохгүй хүмүүс байж болохыг Анагаахын шинжлэх ухааны доктор, дархлаа судлаач эмч Владислав Жемчугов Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Вакциныг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд хүсээгүй хүнд хийхгүй юм.

Коронавирусийн вакцин нь онцгой зүйлгүй бусад вакцины адил учраас вакцин тарьж болохгүй заалттай зарим тохиолдол байж болохыг тэр хэллээ. Тухайлбал, 37 хэмээс дээш халуурч байгаа хүнд вакцин тарихгүй. Мөн сүүлийн 12 цагийн дотор согтууруулах ундаа хэрэглэсэн бол мөн вакцин тарихгүй юм.

"Бага хэмтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч вакцин тарьж болохгүй. Бие дэх согтууруулах ундаа нь вакцинтай харшилдан, тухайн хүний бие организмд сөргөөр нөлөөлөх аюултай. Согтууруулах ундааг тухайн хүний элэг хэр хурдан шүүхээс хамаарах ч вакцин тариулахаас 24 цагийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй” хэмээн Владислав Жемчугов анхаарууллаа.

Вакцин хийлгэхдээ уг вакциныг зөв хадгалсан, мөн хугацаа нь дууссан эсэхийг заавал шалгах ёстойг тэр бас санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-21 49.0.212.4

Архиа ч ууна. Улаан тариагаа ч хийлгэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж