А.Энхбаатар: “Оддын дүрд хувиргалт”-ыг Монголд хөгжүүлнэ | News.MN

А.Энхбаатар: “Оддын дүрд хувиргалт”-ыг Монголд хөгжүүлнэ

А.Энхбаатар: “Оддын дүрд хувиргалт”-ыг Монголд хөгжүүлнэ

А.Энхбаатар: “Оддын дүрд хувиргалт”-ыг Монголд хөгжүүлнэ

Эмэгтэйчүүдийн чухал зэвсгийн нэг нь нүүр будалт. Хүчирхэг, энхрий, ялдам, булбарай гээд хүссэн дүрдээ хувирч, харц дээгүүр, өөртөө итгэлтэй алхахад нүүр будалт нөлөөлдөг. Амьдралд өдөр бүр ашиглагддаг энэ зүйл бие даасан урлаг болон хөгжөөд байгаа билээ. Нүүр будалтыг чадварлаг эзэмшсэн, Монголын цөөн эрэгтэй make up artist-ын нэг А.Энхбаатартай ярилцлаа. Тэрбээр сүүлийн үед “Оддын дүрд хувиргалт” цуврал хийж, өөрийгөө хэр чадварлаг make up artist болохоо харуулаад байгаа юм. 


-Юуны өмнө ямар мэргэжил эзэмшсэн талаараа ярихгүй юу?

-“City” их сургуулийг хувцас дизайнер мэргэжлээр энэ жил төгссөн. Суралцах хугацаандаа давхар make up artist-аар мэргэшсэн.

-Хувцас дизайнер мэргэжилтэй залуу яагаад make up artist болов?

-Хувцас дизайнер, make up artist гэсэн энэ хоёр мэргэжил хоорондоо уялдаатай. Өөрийн бүтээсэн хувцсанд тохирох нүүр будалтыг өөрөө хийвэл жинхэнэ өөрийн бүтээл болно. Миний хувьд энэ жил их сургуулиа дүүргэж, мэргэжлийн хувцас дизайнер болж байгаа ч make up artist хийгээд есөн жил, мэргэжлийн төвшинд ажиллаад дөрвөн жил болсон байна. Дунд ангид байхдаа л make up-ыг сонирхсон. Цэмцгэр байх, бүтээлч зүйлд дуртай байдал нь үүнд нөлөөлсөн байх.

-Сүүлийн үед эрэгтэй make up artist-ууд хүч түрэн орж ирж байна. Тэднээс та юугаараа ялгарах вэ?

-Эрэгтэй make up artist-уудаас creative (бүтээлч) байдлаараа ялгарах байх. Нарийн ажиллагаа шаардсан, уусгалт, зуралт ихтэй будалт зэргээрээ ялгарна.

-Саяхнаас “Оддын дүрд хувиргалт” цуврал хийж эхэлсэн байсан. Онигор нүд, булцгар хацрыг яаж өөрчлөөд, том нүд, нарийн нүүр "бүтээгээд" байна вэ?

-Оддын дүрд хувиргалтыг өөр дээрээ, мөн зарим үед модель дээр хийж байна. Энэ төрөл гадны оронд ховор, манайд байдаггүй байсан. Энэ төрлийг цаашид Монголд хөгжүүлнэ гэж бодож байгаа. Онигор нүд заримдаа давуу тал болдог. Төрх хувиргалт хийхэд тохиромжтой байдаг.

Хүмүүс photoshopоор адилхан болгоод байна гэж шүүмжилж байна лээ. Тийм биш. Арын фонд тодорхой хэмжээний засвар оруулж байгаа ч өөрийн будалт дээр засвар оруулдаггүй. Тодорхой хэмжээний өнгө гэрэл дээр нэмэлт өгдөг. Тухайн будалт хийхдээ гэрэл сүүдрийн эсрэгцлийг ашигладаг. Хувиргахдаа адил төстэй хүнийг биш, өөрт таалагдсан хүнийг сонгон хувиргаж байна.

-Оддын дүрд хувиргалт хийхэд хэдэн цаг зарцуулдаг вэ? Хувиргалт хийхэд хамгийн хүнд байсан од хэн байв?

-Оддын дүрд хувиргалт хийхэд нэг бүтээлд доод тал нь гурван цаг зарцуулдаг. Мөн зураг авалт, засвар зэргийг өөрөө хийдэг болохоор нэг бүтээлд нийт 10 орчим цаг зарцуулдаг. Cristiano Ronaldo-г хувиргахад хамгийн хүнд байсан.

-Нарийн ажиллагаа шаардсан будалт хийж байгаагаас чинь зурах авьяастай юм байна гэж харсан. Энэ талын авьяасыг хэнээс өвлөсөн бэ?

-Хоёр настай байхдаа зурж, баримлын шавраар үлэг гүрвэл зэрэг амьтан хийдэг байсан. Харин 3-4 дүгээр ангид байхдаа баримлын шавраа хутгаар сийлж хийж байсан. Манай аав үнэт чулуугаар хөөрөг, сийлбэр хийдэг гарын уртай. Миний хувьд энэ чадвараа нүүр будалт дээр ашигладаг.

-Эрэгтэй make up artist-ыг “эмэгтэй хүн шиг”, “ижил хүйстэн байх” ч гэдэг юм уу, сөрөг байдлаар зарим хүн хүлээж авах нь бий. Чамд тийм хандлага ажиглагдсан уу?

-Анх хийж эхлэх үед тийм байдлаар хүлээж авдаг байсан. Одоо хүмүүсийн хандлага арай өөр болсон. Урлаг, уран бүтээлч гэдэг талаас нь хардаг болсон.

-Make up artist болно гэхээр гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхэндээ дизайнер, make up artist болохыг эсэргүүцдэг байсан. Мэс заслын эмч, нисгэгч бол, эсвэл зураач бол гэдэг байлаа. Одоо намайг хүлээн зөвшөөрсөн. Ажлаа л хийж байна гэж хүлээж авдаг болсон.

-Нүүр будахад анхаарах чухал зүйлсийн талаар уншигчдад зөвлөхгүй юу?

-Хамгийн түрүүнд арьс арчилгаа, суурь бэлтгэлд анхаарах хэрэгтэй. Арьсныхаа онцлог, хөлрөлт зэрэгт тохируулаад хамгаалах зүйлс, base primer-ийг түрхэх шаардлагатай. Ингэснээр нүүр будалт тогтвортой, нэгэн жигд болно. Үүний дараа хэлбэржүүлэлт буюу гэрэл, сүүдэр ашиглавал зохимжтой. Монголчууд том хацар, шанаатай болохоор сүүдрээр энэ бүхнийг засах хэрэгтэй. Хөмсгөө будсан бол заавал хамраа өндөрлөх, хамраа өндөрлөсөн бол заавал хөмсгөө будах шаардлагатай.

-Цаашид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

-Хувцас дизайнерын чиглэлээр ОХУ-д суралцахаар төлөвлөсөн. ОХУ-д make up-ын дэлхийн 18 удаагийн аварга Нанара Березина гэх бүсгүй байдаг. Энэ хүний сургалтад суунгаа эзэмшсэн мэргэжлээрээ суралцаад, зэргээ ахиулах төлөвлөгөөтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-21 103.212.116.86

Gaaaaaaaaaaaaaaay

Avatar

2020-08-21 202.126.89.149

болиод өг хүү минь ! Шившигээ шивэртэйгээ хутгаад юүкэв !

Avatar

Зочин 2020-08-21 196.53.10.36

Xaxaxa. Urlag shde ta mini

Avatar

Монгол 2020-08-21 172.58.143.68

Аливаа зүйлийг оролдож, хийж бүтээж байгаа залуус л амжилтанд хүрнэ. Юу хийдэггүй хүн л хамгийн их шүүмжилдэг

Avatar

Уншигч 2020-08-21 144.202.124.161

Яасан мундаг юм бэ. Монголд бас make up хөгжөөд л байгаа юм байна даа. Амжилт хүсье ээ

Avatar

Зочин 2020-08-21 202.170.80.25

wow

Avatar

Xn 2020-08-21 202.131.229.146

Ho ymr mundag zaluu ve avyastaima

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж