Хад чулуунд нэрээ бичсэн этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Хад чулуунд нэрээ бичсэн этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Хад чулуунд нэрээ бичсэн этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Монголчууд эрт үеэс түүх, соёлын өвийг хадгалж үлдээх зорилгоор хөшөө дурсгал, хад чулуун дээр тамга тэмдэг, амьтны дүрс зэргийг зурж, бичиж тэмдэглэсээр ирсэн. Өдгөө энэ "уламжлал" утгаа алдаж, хэн дуртай нь хүссэн газартаа өөрийн нэр, элдэв зохисгүй зүйлсийг сараачих нь эрс нэмэгджээ.

Иймд Экологийн цагдаагийн албанаас байгалийн тусгай хамгаалалттай газар нутаг дахь хад чулуун дээр нэрээ бичиж, зүй бус авирлаж буй иргэдтэй "хатуу тэмцэл" эхлүүлсэн байна. Жишээ дурдвал, Баян-Өлгий аймаг дахь улсын тусгай хамгаалалтай газар хад чулуунд нэрээ бичсэн үйлдлийг Экологийн Цагдаагийн алба хаагчид хүлээн авч, өргөдөл гомдлын бүртгэлд оруулан шалгаж эхэлжээ. Улмаар тус албанаас иргэддээ үзэсгэлэн төгөлдөр эх орноороо аялахдаа түүхийн болон байгалийн дурсгалт газраа хайрлан хамгаалхаыг уриалав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж