АНУ-ын засаг захиргаа Флорида мужид ирэх хоёр жилийн хугацаанд 750 сая генийн өөрчлөлттэй эр шумуулыг байгальд тавих зөвшөөрлийг олгожээ. Гэвч АНУ-ын иргэд зика, халуун хумхаа зэрэг хэд хэдэн аюултай өвчнийг тараадаг “Aedes Aegypti” төрлийн шумуултай тэмцэхэд туршилтын зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлэх гэж байгаа ба мэргэжилтнүүд эдгээр шумуулуудыг чөлөөтэй тавьснаар хүн ба байгальд ямар эрсдэл учруулж болохыг сайтар судлаагүй байж хөнгөн хуумгай шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн АНУ-ын эрх баригчдад үүнээс илүү шийдвэрлэх олон чухал асуудал байхад Флорида мужийн Кис арлуудыг “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” болгох гэж байгаад харамсч буйгаа илэрхийлж байна.
“OX5034” хэмээн нэрлэсэн уг шумуулийн эм авгалдай нь өсч томролгүй шууд үхдэг, эр нь л амьд үлддэг байхаар генийг нь кодложээ. Учир нь эм шумуул л хүний цусыг сорохдоо халдварт өвчин тараадаг аж. Генийн өөрчлөлттэй шумуулыг бүтээх, байгальд тавих асуудал сүүлийн арав гаруй жил тус улсад маргааны сэдэв байсаар ирсэн ба Флорида муж нь халдвар тараагч шумуултай олон жилийн турш янз бүрийн аргаар тэмцсээр ирсэн ч тэдгээр аргууд нь хэтэрхий зардал өндөртэй байсан тул өөр арга хайх болжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ