Хан-Уул дүүрэг “Залуучуудын элч”-ээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг “Залуучуудын элч”-ээ тодрууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан. Монгол улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан. Мөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн 08 дугаар сарыг залуучуудын хөгжлийн сар болгон зарлаж залуучуудад чиглэлэсн олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Энэ жил залуучуудын хөгжлийн сарыг залуучуудын нийгмэд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлж бодит оролцоог дэмжих зорилгоор “Нэг залуу- Нэг санаачлага” уриатайгаар зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн хувьд залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, залуучуудын эх оронч үзлийг төлөвлшүүлэх, тэдний зөрчигдөж байгаа эрхийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх зорилгоор дүүргийн 4 бүсэд Залуучуудын элчийг тодруулан батламжилж байна.

Тэд өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Залуучуудын элчийн батламжаа гардан авч, Хан-уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хан-Уул дүүргийн:Төвийн бүсийн залуучуудын элчээр 20 дугаар хорооны Засаг дарга А.Отгон-эрдэнэ

Яармаг бүсийн залуучуудын элчээр “Бүрд Жи Ти Эл” ХХК-ийн захирал Ц. Дагвадорж

Нисэхийн бүсийн залуучуудын элчээр Хан-уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин

Холын бүсийн залуучуудын элчээр 21 дүгээр хорооны Засаг дарга Б. Байгалмаа нар сонгогдон ажиллахаар болж, батламжаа гардан авлаа.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж