“Солиот эх” киноны Бороо хүү Холливудын кинонд тогложээ

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

“Солиот эх” киноны Бороо хүү Холливудын кинонд тогложээ

“Солиот эх” киноны Бороо хүү Холливудын кинонд тогложээ

Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино өнөөдөр /2020.08.20/ Монгол Улсад албан ёсны нээлтээ хийх гэж байна. Энэ кинонд Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нараас гадна жүжигчин, модель Б.Ганчимэг, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нарын 14 монгол уран бүтээлч оролцон тоглосон билээ.

Залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ одоо 20 настай бөгөөд найруулагч, жүжигчин Б.Гарамхандын хүү юм. Түүнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид таних болсон.

Тэрбээр “Солиот эх” кинонд дүү Г.Тэнүүн-Эрдэнийн хамт тоглож, мэргэжлийн жүжигчнээс дутахгүй сайн тоглосон гэдэг үнэлгээг үзэгчдээс авсан удаатай. Тэгвэл энэ удаа авьяаслаг хүү монголынхоо чадварлаг жүжигчидтэй хамтран Холливудын кинонд тоглоод амжжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж