Аврагчид долоон хүнийг галаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Аврагчид долоон хүнийг галаас аварчээ

Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд энэ сарын 26-ны шөнө 03.15 минутад гал гарч байна гэсэн мэдээлэл тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирүүлсэн байна. Ирсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн гал унтраах, аврах 35 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн 23 –р хороо Улиастайн 3-в хэсэг 662 тоот хаягт оршин суух иргэн М-ийнд очиход 18х8 хэмжээтэй мансаардтай 2 давхар байшин шатаж байсан аж. Тус байшин дотор 3-15 насны  4 хүүхэд, 3 том хүн унтаж байсан бөгөөд гал гарч байгааг мэдээгүй байжээ. Аврагчид дээрх иргэдийг байшингаас гаргаж, галыг унтраасан байна хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж